Сүүлийн үед Хятад улсын олон газарт цар тахал дэгдэж, голчлон омикроны хувилбарын тархалт хурдан, нуугдмал хүч чанга байна. 03-р сарын 15-ны өдөр болсон Төрийн Зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах механизмын хэвлэлийн бага хурал дээр Үндэсний эрүүл мэндийн хорооны Өвчнийг хянах товчооны орлогч дарга бөгөөд нэгдүгээр шатны байцаагч Лэй Жэнлүн:
- 03-р сараас хойш хилийн чанадаас орж ирсэн тахал өвчний улмаас орон нутгийн цар тахлын дэгдэлтийн давтамж нэмэгдэж, халдварын цар хүрээ үргэлжлэн өргөжиж, 28 мужид нөлөөлсөн байна. Сүүлийн үед Жилин, Шаньдүн, Шанхай, Гуандүн, Хэбэй зэрэг газар нутагт цар тахлын халдвар дэгдсээр байгаа бөгөөд зарим бүс нутагт халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нийгэмд тархах эрсдэл харьцангуй өндөр байна. Тэрээр бүс нутгууд эрсдэлтэй хүнийг шалгах, шилжүүлэх, тусгаарлах ажлыг түргэсгэж байна. Одоогийн байдлаар халдвар тархсан газар бүрт хариу арга хэмжээ авах, устгах ажил эмх цэгцтэй, эрчимтэй явагдаж, халдварын ерөнхий байдал хяналтад байгаа хэвээр байна.
Омикроны хувилбар нь коронавирусын бусад шинэ хувилбаруудаас халдварлах хүч нэн чанга. Халдвар авсан хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгүүд нь голчлон шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр илэрдэг. Энэ нь халдварт өвчний нууцаар тархахад хүргэдэг бөгөөд үүний үр дүнд сүүлийн үед орон нутгийн халдвар байнга гарч байгаа нь эх үүсвэрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянахад хүндрэл учруулж байна. Лэй Жэнлүн:
- Шинжээчид дүн шинжилгээ хийж, Хятад улсын одоогийн "динамик цэвэрлэгээ"-ний ерөнхий бодлого, урьдчилан сэргийлэх, хянах хэд хэдэн арга хэмжээ нь Омикрон хувилбартай тэмцэхэд үр дүнтэй гэж дүгнэсэн. COVID-19 вакцин тарих нь хүнд халдвар авах, нас баралтыг үр дүнтэй бууруулах боломжтой. Омикроны хувилбарын илүү хурдан тархаж, нуугдмал шинж чанарууд нь бидний урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг эрт, хурдан, хатуу, илүү үр дүнтэй байлгахыг шаарддаг гэж мэдэгдлээ.
- Жилин мужийн өвчлөл голчлон Чанчүн хот болон Жилин хотод төвлөрч, ангилсан эмчилгээний арга хэмжээ авч, нийтлэг, эгзэгтэй, өндөр настай, суурь өвчинтэй зэрэг өнөдр эрсдэлтэй тохиолдлуудыг харьцангуй хүчирхэг цогц эмнэлгүүдэд төвлөрүүлэн эмчилж, өвчний шинж тэмдэг илрээгүй, хөнгөн хэлбэрийн халдвартай хүмүүсийг бусад тусгай эмнэлэг, түр эмнэлгүүдэд хүргэн эмчлүүлж байна. Жилин мужид 3-р сарын 15-ны өглөөний байдлаар, 8201 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 95 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвар, хөнгөн хэлбэрийн өвчлөл байна гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын Эмнэлгийн удирдлага, эмнэлгийн захиргааны товчооны дарга Жяо Яхүй танилцуулав.
Боловсролын яамны Биеийн тамир, эрүүл мэнд, урлагийн боловсролын газрын дарга Ван Дэнфэн хэлэхдээ, багш, сурагчид халдвар авсан газруудад "тээвэрлэлт, эмчилгээ, тусгаарлалт"-ыг чанд мөрдөж, нлайн болон оффлайн сургалт хосолсон арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг талын ажлыг сайн хийх хэрэгтэй. Одоогоор цар тахал гараагүй байгаа газруудад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн болгох арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэхэд онцгой анхааруулж байна.
Саяхан Төрийн зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах механизмын цогц хэлтсээс "Шинэ коронавирусын эсрэгтөрөгч илрүүлэх хэрэглээний схем (туршилт)"-ыг нийтэлжээ. Үндэсний эрүүл мэндийн комиссын клиник лабораторийн төвийн дэд захирал Ли Жиньмин хэлэхдээ, эсрэгтөрөгчийн шинжилгээ нь хурдан бөгөөд хялбар байдлаараа онцлог юм. Эсрэгтөрөгчийн шинжилгээ нь гурван ангиллын хүмүүст тохиромжтой: нэгдүгээрт, анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагад хандаж, амьсгалын зам, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн ба 5 хоногийн дотор шинж тэмдэг илэрсэн. Хоёр дахь нь тусгаарлах ажиглалтын хүмүүс, тухайлбал гэрийн тусгаарлах ажиглалт, ойрын болон дэд ойрын холбоо, хилийн чанадаас орж ирсэн тусгаарлах ажиглалт, хаалттай хяналтын бүс, хяналтын бүсэд байгаа ажилтнууд зэрэг. Гурав дахь нь антигенийг өөрөө шалгах шаардлагатай олон нийтийн оршин суугчид юм.
Гуравдугаар сарын 14-ний байдлаар Бүх Хятадын хэмжээнд нийт 3.1 тэрбум 98.272 сая тун COVID-19 вакцин бүртгэгдэж, нийт 1.239171 тэрбум хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ван Хуакинээс шаардлага хангасан хүмүүсийг аль болох хурдан вакцинд хамруулахыг санууллаа. Тогтоосон хугацааны вакцины тариа хийлгэж амжаагүй хүмүүст аль болох хурдан нэмэлт тариа хийх хэрэгтэй. Хүн бүр амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, хүмүүс хоорондын зайгаа барих зэрэг хувийн хамгаалалтад хамрагдахыг зөвлөж байна.
