solongonews
Шинэ хамт олон дунд хэрхэн биеэ авч явах вэ
2015-12-28 18:21
Сайн байна уу? Монголжингоо охид бүсгүйчүүдээ. Зуны амралт дуусаж, ажиллах, суралцах цаг хаяанд иржээ. Зугаатай зуны амралтыг өнгөрүүлсэний дараа шинэ ажлын хамт олон, анги, найз гэх мэт олон сонирхолтой хүрээлэл угтан авах болно. Иймээс шинэ хүмүүстэй харилцаж, тэдний дунд өөрийн хүрээллийг бий болгох, өөрийгөө таниулах чухал үүрэг үлдлээ. Тэгвэл шинэ хамт олны дунд хэрхэн биеэ авч явах талаар суралцъя.
Өөрт хариуцлагатай өрөөлд тустай ажиллах шаардлагатай.
Өөрийн хийж буй үйлдэл, хэлж буй үгэндээ анхааралтай ханд. Хувийн зохион байгуулалттай байж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өглөө сэрэхээс эхлэн унтах цаг хүртлээ зөв төлөвлө.
Аюулгүй байдал
Шинэ хамт олон дунд наргих, цэнгэх асуудал гардаг. Энэ үед өөрт санаа тавьж, аюулгүй байдлыг эрхэмлэх шаардлагатай. Хамт олны дундаас бүү үлд.
Амьдралын хэмнэл
Зөв амьдралын хэвшил, хэмнэлтэй байх хэрэгтэй. 
Инээ, инээ бас дахин инээ.
Өөртөө хүмүүсийг татахын тулд инээх хэрэгтэй. Гайхалтай ухаалаг, хичээнгүй байхаас гадна инээмсэглэл тодруул.
Манлайлж, удирдах ухаанд суралц.
Хүнийг захирах биш манлайлж сур. Удирдагч хүн хамт олонтойгоо хамт явдаг гэдгийг бүү март.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл