Хятад улсын аврах баг Мозамбик хотод хүрэв
2019-03-27 15:55
Хятад улсын аврах баг Мозамбик хотод хүрэв.

Хятад улсын аврах баг 03-р сарын 25-ны өдөр Мозамбик хотод хүрсэн байна. Мозамбикийн Засгийн газрын урилгаар Хятад улсын Засгийн газраас энэ удаад томилсон Хятад улсын аврах багийн 65 гишүүн Мозамбикт хүрч олон улсын аврах ажил хийх болно.

Аврах баг нь гол төлөв эмчилгээний талыг шалгах, “Нүүдлийн эмнэлэг” байгуулах, гамшгаас сэргийлэх болон хүнд ноцтой гамшигт өртсөн бүсийг ариутган цэвэрлэх аж. Мөн усан тээврийг ашиглан яаралтай аврах үйл ажиллагаа хийгээд аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг хүргэх зэрэг ажлуудыг хийх юм байна.


Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
