
Тус наадмын хүрээнд болох цуврал тоглолтын нэг хэсэг буюу И үндэстний бүжгээс сэдэвлэсэн "Сома цэцэг", "Авдар", "Цельсийн хэм" зэрэг орчин үеийн бүжиг, Нийтийн тооллын 756 оны үеийн домгоос сэдэвлэсэн "Нутгаа санахуй" зэрэг бүжгийн тоглолтуудыг "Үндэсний их театр"-ын бүхий л танхимд 10-р сарын 5-наас 6-ны өдрүүдэд нэгэн зэрэг тоглож үзэгчдийн хүртээл болголоо.

Тус бүжгийн наадмын ерөнхий найруулагчаар Хятадын алдартай бүжигчин асан Шэн Пэй-И ажилласан бөгөөд тэрээр 2013 оны 9-р сард БНХАУ-ын бүжигчид болон урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд судалгаа хийж, бүтээлээ олны хүртээл болгоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэн, ивээн тэтгэх зорилгоор "Пэй-И урлагийн сан"-гаа байгуулсан байна.

