solongonews
Гэдсийг эрүүлжүүлэх найман дадал
2019-03-28 21:39
Өдөр тутмын амьдралын дадал зохисгүй байх нь хүний гэдэсний орчинд нөлөөлж, гэдсэнд муугаар нөлөөлдөг байна.

       Ингээд та бүхэндээ гэдсийг эрүүлжүүлэх найман зөв дадлыг танилцуулья.

   Тогтсон хугацаатайгаар гэдсийг амраана. Арваад хоногийн хугацаатайгаар нэгэн амралтын өдрийг сонгож, хүнсний ногоо, жимсээр голлон хэт цадтал идэхгүй байвал гэдсийг амрааж, гэдсэн дэх хоолны үлдэгдлийг цэвэрлэж арилгах сайн талтай байдаг. 

Цагаар хооллоно. Хэдийгээр завгүй байсан ч цагтаа хооллох хэрэгтэй. Хоолны дараа ажиллахгүй, зохих хөдөлгөөн хийж, 15 минут алхсан ч болно.

Унтахаасаа өмнө их идэж болохгүй. Шөнө оройн цагаар их өлсвөл бага хэмжээний жимс идэх буюу нэг аяга сүү буцалгаж ууж болно. Хэт их идэж гэдсэнд ачаалал өгч болохгүй.

Хоол голохгүй. Загас, мах, өндөг, хүнсний ногоо, жимс бүрдвэл тэнцвэртэй шим тэжээл авч байх болно.

Шөнөжин суухгүй эрт унтаж эрт босох дадлыг баримталж, оройн 23:00 цагаас өмнө унтаж, бүдэг гэрэлд гар утас үзэхгүй байвал зохино.

Бие тамирын дасгажуулалтыг сайн хийнэ. Өдөр болгон нэг цагийн хугацаатай биеийн дасгажуулалт хийнэ. Ахмад настнууд хөнгөн дасгал хөдөлгөөн сонгож хийвэл зохино.

   Гэдсээ хэт “цэвэрлэж” болохгүй. Зах зээлд зарж байгаа “Хор туулгах бүтээгдэхүүн”-ийг урт хугацаагаар хэрэглэж болохгүй. Гэдэсний чадавхийг бууруулна.

Бактер дарах эмийг дураараа хэрэглэж болохгүй. Бактер дарах эм нь өвчин үүсгэдэг бактерыг устгадгаар барахгүй, гэдсэн доторх ашигт бактерыг ч усадгадаг. Тиймээс гэдсэн доторх бактерын хамгаалалтын тэнцвэрийг алдагдуулж, олон төрлийн өвчний аюулыг нэмэгдүүлдэг.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл