Эрээн хотын 1 дүгээр дунд сургууль шинэ жилээ тэмдэглэлээ
2016-12-29 11:00
Саяхан Эрээн хотын 1 дүгээр дунд сургуулийн шинэ оны цэнгүүн болон Монгол Улсын сурагчдад зориулсан “Гайхам сайхан Хятад хэл”-ний тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо.

Тэмцээнд Монгол Улсын сурагчид хятад дуу дуулах, хятад шүлэг унших, хятад бүжиг бүжиглэх зэрэг төрлөөр оролцсоны зэрэгцээ хятад соёлыг харуулсан уран зураг, уран бичлэг, сийлбэрийн бүтээлийг сонгон шалгаруулж дэлгэн үзүүлсэн.
Шагнал гардуулах үдэшлэгийн үеэр нийт 71 шагналт байрын эзэн болон шилдэг сурагчдыг шагнан урамшуулжээ.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу холой радио
Дэлгэрэнгүй үзэх
