2021 оны эхний хоёр сард бүх Хятадын хэмжээнд бодитой ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 176 тэрбум 760 мянган юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувиар нэмэгдсэн байна.
Салбарын хувьд авч үзвэл, үйлчилгээний салбарын бодитой ашигласан гадаадын хөрөнгө 141 тэрбум 740 мянган юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 48.7 хувиар нэмэгдэж, бүх Хятадын бодитой ашигласан гадаадын хөрөнгийн 80.2 хувийг эзэлжээ. Эдгээрийн дотор бөөний болон жижиглэнгийн борлуулалт, зочид буудал болон хоол ундааны салбар, түрээсний болон бизнес үйлчилгээний салбарт тус тус 54.1%, 45.6% болон 70.3 хувиар нэмэгджээ.
Эх үүсвэрийн хувьд, “Бүс ба зам” дагуух орнууд, АСЕАН, Европын холбооны бодит хөрөнгө оруулалт тус тус 26.2%, 28.1% болон 31.5% өссөн байна.
Бүс нутгийн хувьд авч үзвэл Хятад улсын зүүн, төв болон баруун бүс нутгийн зээлдэн оруулсан гадаадын хөрөнгө оруулалт тус тус 32.2%, 11.1% болон 50.9% нэмэгдсэн байна.
