solongonews
Интернэтийн инновацийн хүчирхэг улсыг байгуулахуй
2018-04-27 23:37
ХКН-ын XIX хурлын тайланд дурдсанаар инноваци нь хөгжлийг хөтлөх нэгдүгээр хүч бөгөөд орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулах стратегийн дэмжлэг юм.

       Сүүлийн жилүүдэд Хятадын интернэтийн инноваци эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд Хятадын мэдээлэл, мэргэжлийн хөгжлийг даган хөгжиж байсан нь дагуулан хөгжих чиглэл рүү хандаж байна.

       Амьдрал дундах “Жижиг инноваци”-аас мэргэжлийн салбарын “Том инноваци” хүртэл, үүнээс улиран дэлхийн хамтын ажиллагаа, хамтын инноваци хүртэл хөгжлийн явцад Хятад улс интернэтийн хүчирхэг гүрэн урагшилсаар байна.

       Гадаадын фэн нэмэгдэв

       Сүүлийн өдрүүдэд Тайландын Пхукетад жуулчилж буй Хятадын иргэн “Жижиг шар тэрэг”-ийг анхааралдаа авлаа. “Кодыг уншуулж унаад явдаг” энэхүү дөхөм хялбар унадаг дугуйг Тайландын ард түмэн ч гэсэн ажил амьдралынхаа багаж хэрэгслийн нэг болгосон байна.

       Хуваалцан унах тэрэг нь Хятадын “Дөрвөн шинэ зохион бүтээлтийн нэг” гэж нэрлэгджээ. Энэ нь түүхэн дэх Хятадын луужин шиг унадаг дугуй нь дугуйгаараа замчилж дэлхийг тойрно. Өнөөгийн байдлаар ofo /back share/ хуваалцан унах дугуй нь дэлхийн 20 гаруй улс орны 250 гаруй хотод үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт 10 сая гаруй унадаг дугуйг ашиглалтад оруулсан. Энэ нь 200 сая иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нийт зургаан тэрбум удаагийн эко үйлчилгээ үзүүлж байна. Мобикэ хуваалцан унадаг дугуй нь Америк, Сингапур, Австрали зэрэг 12 улсын 200 гаруй хотод ашиглалтад орж, нэг өдрийн захиалга нь 30 саяд хүрчээ.

       Хуваалцан унадаг дугуйгаар төлөөлөл болгосон хуваалцах эдийн засаг болон инновацийн хэв загвар нь “Хятадад ухаалаг бүтээл”-ийг дэлхийг дайлан дагуулахаар болгожээ. Хятадын мэдээ мэдээлэл, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн бодлого, эдийн засгийн судалгааны төвийн хөгжил болон эдийн засгийн судалгааны хэлтсийн эрхлэгч Вэй Люрүн:

- Хуваалцан унах дугуй нь хуваалцах эдийн засгийн чухал төлөөлөл болсон бөгөөд дэлхийн интернэтийн инновацийн шинэ үеийн хөгжлийг буй болгожээ гэж хэллээ.

       Инновацийн хөгжлийн шинэ нөхцөл байдлын дагуу Хятадын интернэтийн инновацийн хөгжил дэлхийд нөлөөлж байна.

       Алипай, Вичатпай зэрэг нь гадаадын зах зээлд ихээр хэрэглэгдэх болсон бөгөөд Хятадын банк санхүүгийн технологиор дамжин тооцоо хийх цар хүрээ нь дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Хуавэй ухаалаг гар утасны дэлхий дээрх зах зээлд эзлэх хэмжээ гуравдугаарт жагссан бөгөөд олон улс орнуудын дижитал хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Дажян нисгэгч үгүй зураглах нисэх онгоц дэлхийн зах зээлийн 70 хувийг эзэлсэн.

       Өнгөрсөн жилд Америкийн Лас Вегаст болсон хэрэглээний цахим үзэсгэлэнгээр 3800 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд үүнд 1/3 хувиас дээших нь Хятадын аж ахуйн нэгжүүд юм. Английн сэтгүүлч:

- Үзэсгэлэнд оролцож буй бүтээгдэхүүн өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд үнэ ханшийн тал дээр ч мөн их өрсөлдөөнтэй байна гэж мэдэгдлээ. Энэхүү интернэтийн салбарын “Жижиг инновацийн бүтээлүүд” нь ард түмний амьдралд тус болж, үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.

              Дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулна

       “Жижиг инноваци”-ас гадна, Хятадын гол салбаруудын чухал том судалгааны үр бүтээл ч мөн амжилтад хүрч буй бөгөөд бие даасан инновацийн чадавхи дагалдан хөгжиж байсан нь дайлан хөгжих болжээ. Дэлхийн анхны Квантын шинжлэх ухааны туршилт хиймэл дагуул, дэлхий дээр хамгийн хурдан супер компьютер зэрэг чухал бүтээлүүд нь дэлхийн гайхамшгийг бүтээсэн.

       “Уолл Стрийт сонин” нийтлэлдээ, Хятадын хэв загвартай инноваци нь “Мэргэжлийн судалгааны салбарын дэлхийн хэмжээний хайлтад нэгэн оролцогчийг буй болгосон бөгөөд энэ нь инновацийн хүчийг нэмэгдүүж чадах шинэ өрсөлдөгч юм. Энэхүү инноваци нь дэлхийн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх замд хөтлөх болно гэж мэдээлсэн байдаг.

       5G-ийн хөгжил өдөр бүр бидэнд ойртож буй бөгөөд энэхүү салбарт Хятад улс дэлхийг дайлан дагуулах боломжтой. Өнөөгийн байдлаар Хятад улс 5G инернэтийг туршин ажиллуулаад нэгэн хэмжээний амжилтад хүрсэн бөгөөд ашиглалтад оруулахаар чармайн ажиллаж байна.

       Дэлхийн мобил холбооны системийн нийгэмлэгийн /GSMA/ дарга Гэ Рүйдэ:

- 2020 он гэхэд дэлхийн зарим улс орнууд 5G сүлжээг ашиглаж эхлэх болно. Үүнд, Хятад улс нэг нь байх ёстой. Мобил холбооны салбарт Хятад улс хөгжсөн улс бөгөөд инновацийн хөдөлгөх хүчтэй улс болно гэж хэлсэн байна.

       Ухаалаг технологийн салбарт, Хятадын ухаалаг технологи болон бодит эдийн засаг уялдан хөгжиж буй үедээ оржээ. Одоогоор Хятадын ухаалаг технологийн аж ахуйн нэгж, патентын эрх хүссэн тоо, хөрөнгө оруулсан хэмжээгээрээ Америкийн дараа орж, дэлхийд хоёрдугаарт жагссан байна. Дэлхийн хэмжээнд ухаалаг технологиор тэргүүлэх 100 аж ахуйн нэгжид Хятадын аж ахуйн нэгж 27 байх бөгөөд Тенсент, Али клоуд, Байдү, IFLYTEK зэрэг нь дэлхийн ухаалаг технологийн салбарт гол хүч болж байна.

       Pricewaterhouse Coopers Consulting-ийн тайландаа 2030 он гэхэд ухаалаг технологи нь дэлхийн эдийн засагт 15.7 триллион ам.долларын орлого авчирна. Хятадын ДНБ-ний өсөлтөд 26 хувийн нэмэр оруулах бөгөөд Хятад улс ухаалаг технологиос хамгийн их ашиг хүртэгч улс болно гэсэн байна.

       Аж үйлдвэрийн интернэтийн салбарт 2020 он гэхэд Хятадын аж үйлдвэрийн интернэтийн индрийн тогтолцоо анх бүрдэх бөгөөд ажил, мэргэжил дамнасан 10 гаруй аж үйлдвэрийг байгуулж, аж ахуйн нэгжийн дижитал хөгжил, интернэтийн хөгжил, ухаалаг үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн зэрэглэлийн индрийг дэмжиж чадах болно. Тухайн үед аж үйлдвэрийн интернэт индэр нь аж үйлдвэрийн шинэчлэлд туслах үүрэг нь илэрхий болно.

       Хүн төрөлхтний хөгжлийн тал дээр хамтдаа ажиллана

        Шинжлэх ухаан технологийн инновацийн индэртэй ойртох тусам Хятад улс бусад улс орнуудтай “Уралдаж” байгаа бөгөөд хамтран ажиллаж, хуваалцаж байдаг. Хятад улс интернэтийн мэргэжлийн салбарын инновацийн “Хятадын төсөл”-ийг дэлхий дахинд хуваалцаж буй бөгөөд олон улсын шинжлэх ухаан технологийн салбарын томоохон төсөлд идэвхтэй оролцож, хүн төрөлхтний аз жаргалын төлөө хүчлэн чармайж байна.

       Өнөөгийн байдлаар ухаалаг технологи, виртуал бодит байдал, автомат удирдлага зэрэг олон салбарт олон улсын хэмжээнд хамтран ажиллах явцад Хятадын шинжлэх ухаантнуудын бараа харагдаж байдаг. Америкийн Bloomberg бизнесийн сонинд нийтэлснээр Хятад улс даган хөгжих шатнаас гарсан байна. Хятад улс технологийн бүтээгдэхүүн болон бизнесийн загварын тал дээр дэлхийг дайлан дагуулж байгаа бөгөөд супер компьютер, ухаалаг зам сүлжээ, дижитал тооцоо хийх зэрэг салбарт тэргүүлж байна гэж хэлсэн байна.

       Хятадын дижитал эдийн засгийн хөгжил дэлхийн нээлттэй хуваалцах, гүнээ хэмжээний хамтын ажиллагааг түлхүү ахиулжээ. 2017 онд Алибаба “Хос 11”-ийн үеэр нэг өдрийн орлого нь 168.2 тэрбум юаньд хүрч, дэлхийн 225 улс орныг хамруулсан. Хятадын цахим худалдаа нь дэлхийн эдийн засагт “Инернэтийн бизнесийн боломж”-ийг бүрдүүлсэн байна.

       Алибаба группийн гүйцэтгэх захирал Жан Юн:

- Дижитал эдийн засгийн хөгжил нь интернэтийн ил тод байдал, хил хязгааргүй үйлдлийг хөгжүүлж чадсан. Үүний дагуу мобил тооцоо, мобил банк санхүү зэрэг нь Хятадын хөгжилд тус дэмжлэг болсон бөгөөд дэлхийн хөгжилд асар их нөлөө үзүүлж, харилцан уялдуулан нэгтгэх болно гэсэн байна.

 

Зохиогч: ЛЮ ЯАО
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл