solongonews
Хүүхдийн цүнх биеийн жингийнх нь 10 хувиас хэтрээгүй байх ёстой
2018-11-30 20:27
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн цүнх биеийн жингийнх нь 10 хувиас хэтрээгүй байх ёстой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид: Хүүхдийн цүнх тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой гэсэн байдаг. Тиймээс 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал.

Цүнхний жинг хэтрүүлсэнээр хүүхдийн эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт, хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт, өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : www.i-bei.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл