solongonews
Хөхнуур Төвдийн өндөрлөгийн олон жилийн хөлдүү хөрсөн дэх анхны хурдны замаар унаа нэвтрэв
2017-08-04 11:35
Хөхнуур мужийн Гүнхэгээс Юй Шүү хүрэх чиглэлийн хурдны зам энэ сарын 1-ний өдөр бүх шугамаар машин унаа нэвтэрчээ.

    Энэ бол Хятад улсын Хөхнуур Төвдийн өндөрлөгийн олон жилийн хөлдүү хөрсөнд байгуулсан анхны хурдны зам болно. Гүнхэгээс Юйшү хүрэх чиглэлийн хурдны замыг “2013-аас 2030 он хүртэлх Хятад улсын засмал замын сүлжээний төлөвлөгөө”-нд оруулж, зүүн зүгт Хөхнуур мужийн Хайнаны төвд Үндэстний Өөртөө Засах жөүгийн Хүнхэ суурингаас баруун зүгт Хөхнуур мужийн Юйшүгийн төвд Үндэстний Өөртөө Засах жөүгийн Юйшү хотод хүрч, мөн зам шугамын дагуу Хөхнуур мужийн Гологийн төвд Үндэстний Өөртөө Засах жөүгийн таван суурингийн 12 шянь суурингаар дайран өнгөрөх болно. Энэ нь мөн Бээжингээс төвд хүрэх хурдны замын чухал бүрэлдэхүүн хэсэг болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл