Бээжин хотын 9 аж ахуйн нэгж түрүүхэн Өвөр Монголын холбогдох хот, хошуу, байгууллагуудтай аж үйлдвэрээр ажил олгож ядуурлыг бууруулах 10 хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийн мөнгөний хэмжээ 34 тэрбум юаньд хүрч, Өвөр Монголд ухаалаг төлбөр тооцооны төв, шинэ ухаалаг нөөцлөх логистикийн баазад хөрөнгө оруулахаар болж, Бээжингээс Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажлын ахицыг түргэтгэхээр болов.
Одоогийн байдлаар Бээжин хотын 251 аж ахуйн нэгж аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах болон 10 мянган аж ахуйн нэгж 10 мянган тосгоныг туслах үйл ажиллагаанд шууд оролцож, Өвөр Монголын 31 ядуу шяний 260 орчим нэн ядуу тосгоныг бүрхэв. Үүний зэрэгцээ ядуу шяньд зориулж 18 томоохон хэлбэрийн хөдөлмөрийн яармаг зохион байгуулж нийт 157 аж ахуйн нэгж нийт 30 мянга гаруй ажлын байр хангасан юм.
