
Гурав дахь удаагаа хэлэлцүүлэхээр өргөн барьсан тус төсөлд цахим худалдаа эрхлэх ухагдахууны хүрээг өргөтгөн, вичат, онлайн шууд нэвтрүүлэг зэрэг хэлбэрээр бараа бүтээгдэхүүн борлуулах буюу үйлчилгээ үзүүлж буй байдлыг хуулийн хяналтад хамруулахаар болжээ. Тус төсөлд хувь хүн цахим худалдааны дэлгүүр ажиллуулахаар бүртгэх засаг захиргааны хязгаарлалтыг улам багасгаж, хувь хүн "нийт мөнгөний хэмжээ нь бага барааг жижиглэнгээр худалдах"-д зах зээлийн цогцын хувиар бүртгэх шаардлага байхгүй гэжээ.
Тайланд, 2017 онд хөдөлгөөнт холбоог ашигласан худалдааны зах зээлийн нийт хэмжээ 700 шахам тэрбум юань хүрч, 20 сая гаруй хүн энэ шугамаар ажиллаж байна. Тэднийг цахим худалдааны хуульд хамруулна гэж төсөлд дурджээ.
Тус төсөлд хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах олон тогтоолыг нэмж орууллаа. Тухайлбал, хэрэглэгчдэд хандан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сурталчлахад хувь хүний өвөрмөц байдалд зориулсан сонголт хийхгүй байх, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй тохиолдолд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дагалдуулан борлуулахгүй байх зэрэг болно.
