
1980 онд Бээжингийн Сань Литүнь ойролцоо Чан Чэн буудлын барилгын ажил эхлэв. Тухайн үед Бээжинд байсан Пакистаны Zamir Awan-ны хувьд ойлгогдошгүй бодол байлаа. Тэрээр: - Хөдөө тосгонд ийм хээнцэр том буудал байгуулаад орох хүн байхгүй гэж бодож байсан” гэж байлаа.
Хоёрдугаар тойрог замын дотоод тал нь хот, гадаад тал нь хөдөө тосгон байх бөгөөд хоол хүнс бөс бараа худалдан авахад билет хэрэглэнэ. Мах худалдан авахад хэцүү байлаа. 30 гаруй жилийн өмнөх Бээжинг Awan тодорхой цээжилсээр. Сүүлийн үед тэрээр Хятад улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх болж, Сань Литүний “Хөдөө тосгон”-оос худалдааны дүүрэг болж хөгжсөн явцыг нүдээрээ харав. Awan одоо Пакистан улсын Шинжлэх ухаан мэргэжлийн их сургуулийн Хятад улсыг судлах судалгааны төвийн дэд даргаар ажиллаж байгаа юм. Хятад улсын өөрчлөлт нээлтийн хувирал өөрчлөлтийг амны уншлага шиг ярих болжээ.
Төрөл садан бологсод сайн сайхан харилцаатай байхыг хүсдэг. Хөрш зэргэлдээ улс орон ч эвтэй нөхөрсөг харилцан туслалцаж хамтдаа хөгжихийг хүсдэг. Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн турш Ази тив Номхон далайн орны маш олон хөрш улсууд Хятад улсын хөгжлийн байдалд оролцож, хамтдаа ашиг хүртэх бодит үр дүнд хүрсэн байна.
Хятад улсын хүмүүсийн хамгийн сайхан нь цог бадарсан нүдний харц болно
1978 онд Хятад улс өөрчлөлт нээлтээ эхэлж хийсэн байна. Тэр жил Японы “Нэхэмжлэн барьцаалсан нь” гэх кино Хятад улсад дэлгэрэв. Тус киног Хятад улсад 800 сая хүн үзэж, эмэгтэй гол дүрийн жүжигчин Жэнь Иүмэй Хятад улсад маш нэр алдартай болсон байлаа. 1979 онд Жэнь Иүмэйгийн дүрийг тоглосон жүжигчин Ryoko Nakano анх удаа Хятад улсад иржээ.
Ryoko Nakano хүрсэн газар бүхэнд “Жэнь Иүмэй” гэж уухайлан дуудах дууг олж сонсдог. “Өглөө буудлын цонхоор гадагш харахад, Бээжингийн том гудам холын хол үргэлжилж, унадаг дугуйн урсгал цувж байжээ. Хүмүүс янз хэлбэрийн хувцас өмсөн, цог заль бадран алс ирээдүйгээ цогцлох галбар төрх нь миний сэтгэлийг их догдлуулсан” гэж Ryoko Nakano сурвалжлагчдад ярьж байлаа.
Ryoko Nakano-гийн Хятад улс дахь хувь барилдлага нь Хятад улсын өөрчлөлт нээлт болон Хятад, Японы хамтын ажиллагааны байдлаас солилцож гарсан нэгэн ганган өнгө төрх болно. 1978 оны алтан намрын тансаг улиралд Дэн Шяопин Японд айлчлахдаа олон зэрэглэлийн олон хүрээний нөхөрсөг хамтын ажиллагааны хөшгийг нээв. Түүнээс хойших 40 жилд Хятад, Японы арилжаа худалдаа бүх талын хамтын ажиллагааг өрнүүлж, өөрчлөлт нээлтэд чухал ач холбогдол үзүүлэв.
40 жилийн турш Хятад улс Японы хамгийн том арилжаа худалдааны хань болж, Япон ч Хятад улсын хоёрдугаар том арилжаа худалдааны хамтрагч болов. Сүүлийн жилээс Хятад, Японы арилжаа худалдаа шинэ оргилыг угтан авчээ. 2013 оноос 2016 онд болтол Хятад, Японы хоёр талын арилжаа худалдааны тоо 12000 мянган сая ам.долларт хүрч, арилжаа худалдааны өдрийн дундаж орлого 800 сая ам.долларыг давжээ.
Японы тэргүүн сайд асан Fukuda Yasuo: - Эсэргүүцэл тэмцэлгүй, улс бүхэн хөгжиж, хүн бүр жаргалтай байх дэлхий ертөнцийг байгуулах нь хүн төрөлхтний хамтын хүсэл байх хэрэгтэй гэв.
Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар санаачилсан нь өндөрт зогсож алсыг харсантай адилхан бөгөөд дэлхийн бүх улс энэхүү ёсоор гар барин хамтдаа хичээх болтугай.
Хятад улсын алхаа, цахилгаан шиг түргэн төмөр замын хурд
Одоо наян насыг давсан Fukuda Yasuo хэдэн арван жил олон удаа Хятад улсад айлчилж, Хятад улс өөрчлөлт нээлтийн дунд цахилгаан шиг түргэн хөгжсөн хурдцыг олж харав. Түүнд Хятад улсын хурдны төмөр замын хөгжлийн тухай ойлголт хамгийн гүнзгий үлдсэн бөгөөд хурдны төмөр замын хөгжил нь Хятад улсын бүхэл цогц хурдан хөгжсөний бэлгэ тэмдэг гэж үзэж байна.
- Миний ойлголтоор Хятад улсын хотын дүр төрх нь жилээс жилд хөгжих болж, хөгжсөн улстай зөрөөгүй болсон гэж Fukuda Yasuo үзэх бөгөөд “Би Хятад, Японы ярилцаа болон Хятад, Японыг багтаасан олон талын уулзалтад олон удаа оролцсон. Хятадын талын хуралд оролцогсод тасралтгүй шинээр сэтгэж байгааг олж харлаа. Энэ нь улсын ерөнхий хүч нэмэгдсэнээс болсон нэг төрлийн итгэл юм гэж байв.
40 жилийн турш итгэл төгөлдөр хөгжиж байгаа Хятад улсыг мэдрэх болсон. Оруулахаас гаргах болтол, дэлхийн арилжаа худалдааны зохион байгуулалтад оролцсоноос “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хүртэл, Хятад улс гадаад нээлтийн дунд их улсын үүргийг үүрч, Ази тивийн мөнгөн гүйлгээний хямрал болон олон улсын мөнгөн гүйлгээний хямралыг шийдэхэд чухал хувь нэмэр үзүүлж, олон жил дараалан дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд үзүүлсэн хувь нэмэр 30 хувийг давж, дэлхийн аж ахуйн нэмэгдлийн гол тогтвортой хүч болон хөдөлгөх хүчний ирэлт болов.
Тайланд улсын дэд ерөнхий сайд асан, Тайланд улс Хятад улсын соёлыг ахиулах зөвлөлийн тэргүүлэгч Pini Zalo Baba “Дэлхийн эдийн засаг үргэлжлэн хөгжсөн нь Хятад улс хөдөлгүүр болсноос болсон” гэж үнэлэв.
Zalo Baba 1976 онд анх удаа Хятад улсад ирж, дайллагад оролцоход зөвхөн 3 зууш байсан бөгөөд нэг л махтай зууш байсан гэж эргэцүүлэн ярив. Одоо жилдээ Тайланд улсад аялж байгаа Хятад улсын жуулчид бараг хэдэн арван мянгыг давж, Хятад улс болон Тайланд улсын жилийн арилжаа худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүч, хятад хэл болон англи хэл нь Тайланд улсын хоёр дахь хэл болж, хятад хэлний багшийн тоо хэрэгцээндээ хүрэхгүй болов.
Хятад улсын ойлголт, хүслийн тэнгэрийг хамтдаа гийгүүлнэ
Алсыг харахад хүслийн тэнгэр харагдана. 05-р сарын Лаосын хойд хэсгийн уулархаг орны гангын улирал дуусаж, борооны улирал ирэхэд Хятад улсын хэдэн мянган төмөр замын ажилчид хөлсөө асгаруулан цаг мөчтэй уралдан ажиллана. Тэд Хятад, Лаосын эдийн засгийн хонгилын зам харилцааны амин судас, Хятад, Лаосыг холбосон төмөр замыг дэвсэж байна.
Лаосын улсын хэмжээний чулуун тосны худалдааны ерөнхий компанийн дарга Жинь Да Са: - Энэ зурвас төмөр зам нэвтэрвэл зам дагуух маш олон айл тосгоныг хөгжүүлж, тосгоны иргэдийн амьдралд өөрчлөлт гаргах болно гэлээ.
40 жилийн турш Хятад улсын төмөр замыг бүтээн байгуулагчид зовлонгоо жаргал болгож, хүнд бэрхшээлийг ялан туулж, шаргуу хатуужилтай ажиллаж улс орноо хүчирхэгжүүлж, иргэдээ баян амьдралд хөтөлж, нийгмийн хөгжлийн тухай хамтын хүсэл мөрөөдлийг тодорхойлов.
ХКН-ын XVIII их хурлаас нааш, Хятад улс гадаад харилцааг сайжруулж, Ази тивийн амар төвшнийг дээшлүүлэхийг санаачилж, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
“Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд Хятад улсын удирдагч хүчээ төвлөрүүлэн өөрчлөлт хийж, өөрчлөлтийн зам шугамаа тодорхойлж, нээлтээ өргөтгөхийг тэргүүн байранд тавив. Эдгээр нь дэлхийн анхааралд хариулт өгсөн” гэж Австрали улсын их сургуулийн зүүн Азийн судалгааны газрын дарга хэлэв. Түүний үзэж байгаагаар өөрчлөлт нээлтийг баримтлах нь Хятад улсын эдийн засаг амжилт олж, нийгэм урагшлан дэвших суурь чулуу мөн. Суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чухалчлан үзэх нь зангилааны туршлага мөн.
Дундад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш Ази тив Номхон далайн орны түүх нь “Хөрш зэргэлдээ улс орон харилцан туслалцаж, эв зохистой хамтдаа оршиж, итгэл сэтгэлээ ололцож, гар гараа барин хамтдаа урагшилж, хамтдаа хөгжинө” гэдгийг батлав.
