Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 04-р сарын 12-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 9 нэмэгдэж, үүнээс 8 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж(Үүнд Жэжян мужид 2,Гуандүн мужид 2,Сычуань мужид 2,Шанхай хотод 1 ба Фүжянь мужид 1 тохиолдол), улсын дотоодод Юүннань мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй байна.
04-р сарын 12-ны 24 цагхүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 293 болж, түүнээс 4 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 85 мянга 506 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90 мянга 435 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол гараагүй. Нийт ойр хавьталтай 997 мянган 604 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 8303 байна.
