solongonews
Алтан хянганыг умдалсан өгөөмөр хур
2018-10-23 20:17
Алтан хянганыг умдалсан өгөөмөр хур.

“Намын төрийн бодлогын сайнаар бид ядуурлаас ангижирлаа. Би намд орохоор хүсэлт гаргана” гэж Улаанхотын Гэгээнсүм суурингийн Баянтал багийн Шы Юуншэн намд орох хүсэлтийн бичгээ багийнхаа намын үүртээ тушаалаа. Дансалж карталсан ядуу буурай өрхийн эгнээнд байсан Шы Юуншэн ядуурлаас ангижирсны дараа “Би бас намын гишүүнтэй адил бусдад тусална” гэсэн бодлоор намд орох хүсэлт бичсэн нь энэ билээ.

Баянтал баг бол Улаанхотын хамгийн ядуу хүндрэлтэй багийн нэг байжээ. Ядуурлаас ангижруулах төслөөр цөөхөн хэдэн жилд их өөрчлөлт гарч, өнгөрсөн жилийн сүүл гэхэд багаараа ядуурлаас ангижирсан байна. Хянган аймаг нь онцгой ядуу хүндрэлтэй газар нутгийн нэг. Мөн Их Хянган давааны өмнө хормой дахь ядуурлаас ангижруулах төслийн “гол талбар” болно. Энэ жил тус аймаг 31 мянган хүнийг ядуурлаас ангижруулахаар төлөвлөж, Рашаан хот, Залайд хошуу болон Хорчин баруун гаран дунд хошуу зэрэг улсын зэрэглэлийн ядуу хүндрэлтэй 3 хошуу хотыг ядуурлаас ангижруулахаар хичээн ажиллаж байна.

Ядуурлаас ангижруулах төслийн ажлыг бүх хүчээрээ хийх явцад Хянган аймгийн Намын хороо, аймгийн захиргаа үндсэн шатны намын зохион байгуулалт болон баг тосгонд суугаа ажиллах ангийн нөлөөг бүрэн гүйцэд харуулж, бэлтгэл ажилтнуудын нэг хэг хэсэг нь баг тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга, ажиллах ангийн гишүүнээр сонгон томилж, 847 баг тосгонд нэгдүгээр нарийн бичгийн дарга ба бөг тосгонд суугаа хамтран ажиллах ангитай байх талыг биелүүлжээ. 

- Лю нарийн бичгийн даргын хөлийн чимээгээр нь таних юм гэж тус багт суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга Лю Жянь ярив. Лю Жяний дэмжлэгээр Чэн Мэй шинэ байшинд сууж, амьдралын баталгааны төрийн бодлогыг хүртэж байгаагаар барахгүй багийнхаа хамтарсан аж ахуйд хувь оруулж, жил бүр 3000 юанийн ашиг авах болсон аж.

Намын гишүүн бол ядуурлаас ангижруулах төслийн ажлын “гол хүч” болно. Энэ ойлголтын суурин дээр Хянган аймгийн Намын хороо, аймгийн захиргаанаас хошуу, шянь, хотын ядуурлаас ангижруулах төслийн гол хариуцлага болон нам засгийн гол удирдлагын үүрэг хариуцлагыг тасралтгүй чангатгаж, аймаг хошуу хоёр шатанд ядуурлаас ангижруулах төслийн ажлын удирдах газрыг байгуулан аймаг, хошуу шянь, сум шянь суурин, баг тосгон дөрвөн шатны ажлын хариуцлагыг тодорхойлохын зэрэгцээ хариуцлагын бичигт гарын үсэг зурж, “дөрвөн шатны нарийн бичгийн дарга”-ын гол хүчийг ядуурлаас ангижруулах төслийн ажилд тавьжээ. Ядуурлаас ангижруулах төслийн ажлыг өрнүүлэхээр Улаанхотын 2700 гаруй ажилтан үндсэн шатанд ажиллаж, баг тосгон бүрд ядуурлыг бууруулах 5 албан ажилтан ажиллахыг батлав. Үүний зэрэгцээ ядуурлыг бууруулах ажилтнуудын “гол хүчин”-ий нөлөөг бүрэн гүйцэд харуулахын тулд Улаанхот ядуурлаас ангижруулах төслийн ажлын өмнө фронтыг ажилтнуудыг хүмүүжүүлэх гол талбай болгож, сүүлийн хэдэн жил 85 ажилтан аймгийн намын хороо буюу Улаанхотын намын хорооны магтаалыг олж тушаал дэвшсэн байна. Цагаа олж ядуурлыг бууруулахаар Рашаан хот 328 салааны зэрэглэлээс дээших ажилтнаас бүрдсэн 22 ажиллах баг байгуулж, дата тавцанг ашиглан ядуурлаас ангижруулах төслийн ажлыг хянан шалгаж, ядуурлаас ангижруулах ажлын тоочилсон хамаарлыг биелүүлжээ. Түчюань шянь ядуурлыг бууруулах ажлын арга туршлага, нийтлэг жишээг өргөнөөр дэлгэрүүлэхийн хамт ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын сахилга батыг зөрчсөн, худал хэлж, хул тарьсан ажилтнуудыг олон нийтлэн зарлаж, чанга хариуцлага тооцож байна. Хорчин баруун гаран дунд хошуу хяналт шалгалтад амжилтгүй оролцсон, ажлын үр дүн муу, бүх талын ажлын ахицад нөлөөлсөн ажилтнуудыг буцаахын зэрэгцээ харьяалагдах байгууллага нэгжээс хариуцлага тооцож байна. Залайд хошуу хянах шалгах стандартыг сайн хэрэгжүүлж, шилдэг ажилтныг зангилааны ажлын байранд томилж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг олоход дотоод амьдралын хүчийг нэмэгдүүлж байна.

Хянган аймгийн ядуу хүндрэлтэй өрхийн олонх нь хөрөнгө мөнгө дутмаг, мэргэжил мэдлэг муу, өвчинд нэрвэгдсэн, хүүхэд нь сургуульд суух, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаанаас болж ядуурсан байна. Энэ байдлыг шийдэхээр тус аймаг сурган хүмүүжлээр ядуурлыг бууруулах, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах, амьдралын нөхвөр олгох, орон сууцны баталгаа хангах, ажил үйлсээр ядуурлыг бууруулах зэрэг аргаар цагийг нь олж ядуурлыг бууруулж байна.

Сурган хүмүүжил бол ядуу хүндрэлтэй гэр бүлийн үр хүүхдийн хувь заяагаа өөрчлөх үндсэн арга зам болно. Тус аймаг ядуу буурай байгаагийн үндсийг тасалж, ядуу буурай байдал үе дамжин уламжлахыг таслахын тулд олон талын арга хэмжээ авч, сургуулийн наснаас өмнөх сурган хүмүүжлээс дээд зэрэглэлийн сурган хүмүүжил хүртэлх шат бүрд нь нөхвөр олгож, нөхвөрийн стандартыг шат бүрд 1000 юаниар нэмэгдүүлэн,  их сургуульд орсон ядуу хүндрэлтэй өрхийн сурагч нэг бүрд 10 мянган юанийн нөхвөр олгож байна. Их сургууль буюу ахлах ангид ороогүй ядуу хүндрэлтэй өрхийн сурагчийг Хянган ажил мэргэжлийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулж байна. Өнөөдрийг болтол тус аймгийн ядуу хүндрэлтэй гэр бүлийн 14.7 мянган сурагч сурган хүмүүжлээр ядуурлыг бууруулах төрийн бодлогын ашгийг хүртсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл