“Монгол оюутнууд-Монгол ном” үйл ажиллагаа 4 дүгээр сарын 23-ны өдөр буюу “Дэлхийн ном унших өдөр”-өөр Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааг Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Монгол сонин, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо хамтран зохион байгуулж байгаа “Миний монгол ном—Оюутнуудад ном танилцуулах гарагийн үйл ажиллагаа” -ны нэг хэсэг болно.
Энэхүү үйл ажиллагаагаар оюутнуудын хүсэлт шаардлагын дагуу хэрэглээнд нь тохирсон монгол номыг хямдралтай зарсан бөгөөд ӨМӨСХ-ны вичат, Солонго мэдээллийн төвийн вичат, Солонго сэтгүүл, Солонго сонин, С олонго сайт, Солонго APP, Дундад улсын монгол хэлний сайтын вичатыг монгол оюутан залуусдаа танилцуулсан байна.
Үүний зэрэгцээ МСДС-ийн эрдэм шинжилгээний илтгэлийн танхимд монгол оюутнуудыг ном уншихыг уриалах илтгэлийн үйл ажиллагаа боллоо.
