
Хятадын Шаньдун мужийн Чиндао хотноо саяхан хог хаягдлыг ялган ангилах туршилтын төв ашиглалтад орсон байна. Чиндао хотын Жимо дүүрэгт байрлаж буй тус хог хаягдлыг ялган ангилах туршилтын төв нь хүмүүс харилцан туршлага солилцох, практик ажиллагаа гэх зэрэг дөрвөн хэсгээс бүрджээ. Түүнчлэн зураг, үсэг, цахим дүрс зэргээр мэдээлэл өгөх юм байна. Иргэд хог хаягдлыг ялган ангилах нь хотын хүрээлэн буй орчинд ямар өөрчлөлт авчрах болон байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлах экологийн мэдлэгийг энэ төвд очсоноор илүү ойлгох болно.

Хятад улс 2000 оноос хог хаягдлыг ялган ангилах тогтолцоог бий болгож, энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулах болсон байна. Энэ хугацаанд Засгийн газраас хог хаягдлыг ялган ангилах төрөл бүрийн оролдлого, санаачилга гарган хэрэгжүүлж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд энэ тал дээр ихээхэн ахиц гарч байна.
