solongonews
Багийн дарга Адьяа
2022-07-22 14:46
Багийн дарга Адьяа

    Дөрвөд хошууны Хонгор сумын Өврийн ус баг 405 мянган мү  нутаг бэлчээртэй. Мал аж ахуй голлосон энэ баг нийт 230 өрхийн 395 хүнтэй. Ихэнх жилдээ ган хуурай байдаг учир малчид усаар их дутагддаг ч хязгаарлагдмал нөхцөл байдлаа давуу тал болгон малын ашиг шимдээ түшиглэж аж төрөн амьдарсаар ирсэн юм. Нам төрийн халамжит зөв бодлогоор одоо өрх бүр цахилгаантай болж, сүлжээ холбоо ч нэвтрэн, өмнө нь тав арван километрийн холоос ус тээдэг байсан бол одоо гэрийнхээ гадаа цахилгаан худагтай болсон.

Өврийн ус баг ядуу өрхүүдээ дэмжин туслах арга хэмжээг чухалчилж, орон сууц, ус, цахилгаан нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийснээр 2019 онд  багийнхаа таван өрхийг ядуурлаас ангижруулсан байна. Багийн өрхүүдийн амьдрал сайжирсан ч өвчин зовлон, ган гачгаас шалтгаалж дахин амьдрал нь муудахаас сэргийлэн, багийн зөвлөлөөс аж ахуй, эм эмнэлгийн талаас дэмжих төрийн бодлого хэрэгжүүлж, ядуурлаас ангижирсан өрхүүдийн орлогыг тогтвортой болгож байна.

    Өврийн ус багийн Намын үүрийн нарийн бичгийн дарга Адьяа 2000 оноос эхлэн багийн ажлыг хариуцаж эхэлсэн цагаасаа багийн олноо дагуулан баяжин чинээлэгжих замаар хичээн зүтгэсээр өнөөдрийн амжилтад хүрчээ. Хорь гаруй жилийн турш малчдынхаа төлөө олон сайхан ажил хийсэн ч гавьяархаж ярих дургуй түүнтэй завгүй ажлынх нь завсар хоромхон зуур ярилцлаа.

Багийн өвдсөн зовсон малчиддаа тусалж, тэтгэдэг уужуу сэтгэлтэй багийн Намын үүрийн нарийн бичгийн дарга Адьяа гуайн тухай малчид нь тун ч ам сайтай байлаа.

Зохиогч: Нийтлэл:Х.Баянмөнх, Ц.Урантунгалаг, Б.Сурнаа
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл