Энэ удаа охид, бүсгүйчүүд бидний байнгын хэрэглээ болсон ариун цэврийн хэрэглэлийн талаар бичихээр шийдлээ. Миний хувьд дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн бөгөөд өөрийн биед мэдрэгдсэн зүйлийн талаар бичлээ.
SOFY: Эмэгтэйчүүдийн хувьд хямд бүтээгдэхүүн хэрэглэх үе бий. Sofy тэдний нэг. Гэхдээ дотуур хувцасанд наалддагүй, шингээх чадвар муу байдаг. Хөвөн зөөлөн учраас хуурай үедээ биенд зөөлөн эвтэйхэн байдаг ч сарын тэмдгийн оргил үед чийг даадаг учир үүргээ хангалттай биелүүлдэггүй.
ALWAYS: Олон төрлийн сонголттой ч үнэ өртөгийн хувьд үнэтэй. Дотуур хувцасанд сайн наалддаг. Шингэн сайн шингээдэг тул сарын тэмдэг их ирэх үед урсгадаггүй, нэвтэрдэггүй сайн талтай. Мөн харшил өгдөггүй. Мэдээж үнэ дагаж чанар гэдэг шүү дээ. Олон охид бүсгүйчүүд санал нэгтэй байгаа биз.
KOTEX: Дундаж үнэтэй бүтээгдэхүүн. Зарим үед дэлгүүрийн лангуун дээр байдаггүй улмаас сэтгэл гонсойх үе бий. Дотуур хувцасанд сайн наалддаг, шингээлт сайтай. Зөөлөн гадаргуутай, нимгэн сайн хэрэглэл. Харшил өгдөггүй.
LADY: Хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг. Хямд болохоор тэрүү хувцасанд наалддаггүй, шингээлт муу, биед эвгүй мэдрэмж төрүүлдэг. Тийм ч учраас үндэсний үйлдвэрлэгчиддээ хэлэхэд монгол хүний бие организмд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаасай.
SAKURA: Хямд үнэтэй бүтээгдэхүүн. Хэрэглэхэд овоорч, бөөгнөрөөд байдаг. Дэндүү том хэмжээтэй санагдсан. Тийм ч учраас удалгүй сольж, өөрийг хэрэглэхээр болсон.
Харин охид бүсгүйчүүд та бүхэн ямар төрлийн ариун цэврийн хэрэглэл яагаад хэрэглэх болсон болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бол өөрийн сэтгэгдлийг хуваалцаарай.
