solongonews
“Өнө мөнхийн тавилан” бүжгэн жүжиг Ордос хотод тоглогдов
2018-07-10 20:58
“Өнө мөнхийн тавилан” бүжгэн жүжиг Ордос хотод тоглогдлоо.

"Өнө мөнхийн тавилан" бүжгэн жүжиг Ордос хотод гурван өдөр тоглогдож үзэгчдийн хүртээл боллоо. Тус жүжгийг 2015 оны сүүлээс эхлэн зохиосон бөгөөд 2017 онд Төрийн урлагийн сангийн томоохон бүжгэн жүжгийн санхүүжүүлсэн төсөл юм. Чинь гүрний анхны хаан Чинь Шыхуаны аялсан мөрийг хайн судлах судалгааны ажил 1960-1970-аад оны үеэс эхэлсэн бөгөөд Ордос хотын судлаач энэ зууны эхэнд мөн хянамгай судалгаа хийсэн байна. Дүншэн дүүргийн Соёлын товчооны дарга 2004 оны хавраас эхлэн Чинь Шыхуаны аялсан мөрөөр Шаньшигийн хойд хэсэг, Гансугийн зарим хэсэг болон Өвөр Монголоор явж судалгаа хийжээ. Ингээд иргэдийн дунд тархсан маш олон үлгэр, аман түүхийг эмхтгэж бүжгэн жүжгийн хэлбэрээр үзэгч түмэнд хүргэсэн нь энэ юм. Уг бүжгэн жүжгийн бэлтгэлийг энэ оны 03 дугаар сарын 15-наас эхлүүлсэн аж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл