"Эдийн засгийн мэдээллийн"-ийн сурвалжлагч мэдээлснээр, "14-р таван жил"-ийн эхний жилд олон газрын эдийн засаг тогтвортой сэргэж, сайжирч байгаа нь хүчтэй эрч хүч, тогтвортой байдал, хангалттай уян хатан байдлын шинж чанарыг харуулж байна. Үүний зэрэгцээ "Гурван зүйлийн даралт"-ын эсрэг орон нутгийн засаг захиргаа өсөлтийг тогтворжуулах шинэ бодит арга хэмжээний төлөвлөгөөгөө эрчимжүүлж, 2022 оны эдийн засгийн тогтвортой эхлэлтийг эхлүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг цувралаар авч хэрэгжүүлнэ. Аж үйлдвэрийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хэрэглээний чадавхийг идэвхжүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөх, зах зээлд оролцогчдын эрч хүчийг нэмэгдүүлэхэд чиглэсэн авралын ачааллыг хөнгөвчлөхөд анхаарч, тодорхой багц арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлнэ.
Орон нутгийн статистикийн газар болон орон нутгийн хоёр чуулганы нийтэлсэн тоо баримтаас үзвэл, одоогийн байдлаар Жянсү, Шаньдүн, Хайнань, Анхүй, Өвөрмонгол, Фүжиан, Хүбэй, Шанхай, Бээжин, Чунцин, Гуандүн, Сычуань, Шанши зэрэг газар 2021 оны эдийн засгийн тайлангаа гаргаж, эдийн засгийн тогтвортой сэргэлт, тогтвортой өсөлт нь нийтлэг шинж чанар болсон юм.
"14-р таван жил"-ийн эхний жилд олон мужийн эдийн засгийн нэгж шинэ шатанд гарлаа. Одоогийн байдлаар Гуандүн, Шанхай, Бээжин, Жэжян, Жянсү, Фүжянь, Шаньдүн, Хүнань, Анхүй, Хүбэй, Сычуань, Хэнань зэрэг 12 муж, хотын ДНБ-ий хэмжээ 3 их наяд юаниас давсан юм. Эдгээрээс Гуандүн мужийн ДНБ анх удаа 12 их наяд юанийг давж, 33 жил дараалан бүх Хятадын нэгдүгээрт жагссан байна. Түүнчлэн Жянсү, Шаньдүн, Жэжян тус бүр 11 их наяд юань, 8 их наяд юань, 7 их наяд юанийг давж, Хүбэй, Сычуань, Хэнань 5 их наяд юанийг давсан байна.
Everbright Securities-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ахлах макро эдийн засагч Гао Рүйдүн:
- Ерөнхийдөө эл бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой сэргэх хандлагатай байж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн хурдац хурдасч байна. 2021 онд эл бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн оны эхэнд тавьсан зорилтоо ерөнхийд нь биелүүлсэн. Харин Эдийн засгийн нийт хэмжээ өсөлтөд хүрсний дагуу эл бүс нутаг шинэ эрчим хүчийг хөгжүүлж, өргөжүүлэх болно гэжээ.
"Тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргах", "Тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ чанарыг сайжруулах" зэрэг нь орон нутгийн засаг захиргааны хувьд эдийн засгийн мэдээллийг тайлбарлах түлхүүр үг болсон. Тухайлбал, Фүжянь мужийн импорт экспортын гүйцэтгэл гайхалтай байж, бүтэн жилийн гаалийн барааны импорт экспортын нийт хэмжээ 1844 тэрбум 958 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 30.9 хувиар нэмэгдэж, энэ өсөлт нь бүх Хятадынхаас 9.5 пунктээр илүү байна. Анхүй мужийн шинээр гарч ирж буй кинетик эрчим хүч эрчимтэй нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн үнэ цэнэ 28.8 хувиар нэмэгдэж, тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хэмжээнээс 13.4 пунктээр илүү байна. Бээжин хотын дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил нь шинэ эрч хүч авчирсан мөртөө бүтэн жилийн хугацаанд дижитал эдийн засгийн нэмүү өртөг 1625 тэрбум 190 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 13.1 хувиар нэмэгдсэн юм.
Орон нутгийн эдийн засгийн жилийн тайлангууд эрчимтэй дэлгэгдэж байгаа энэ үед олон орон нутаг 2022 оны эдийн засгийн ажлын тэргүүлэх чиглэлийг төлөвлөж, хэрэгжүүлж байгаа бөгөөд эдийн засгаа шинэ хугацаанд тогтвортой эхлүүлхийг уриалах тодорхой арга хэмжээнүүдийг цувралаар авчээ.
Дараалсан орон нутгийн хоёр чуулган саяхан чухал дохиог гаргажээ. Одоогийн байдлаар 29 муж, хот 2022 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо зарлаад байгаа нь 2021 оны хоёр жилийн дундаж өсөлтөөсөө үндсэндээ өндөр байна. Үүний дотор муж, хотуудын 70 орчим хувь нь 2022 онд ДНБ-ий өсөлтийн хүлээгдэж буй зорилт 6 хувь ба түүнээс дээш өснө гэж найдаж байна. Өсөлтийг тогтворжуулах, аж үйлдвэрийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хэрэглээний чадавхийг идэвхжүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөх, зах зээлд оролцогчдын ачааллыг хөнгөвчлөх, эрч хүчийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал эхлэлийн цэг болсон. Үүнд, хөрөнгө оруулалтын тал дээр шинэ, хуучин дэд бүтцийг хослуулж, хуучин хотыг шинэчлэх, баталгаат орон сууц барихыг онцолж, хэрэглээ, тогтвортой хэрэглээ, соёлын аялал жуулчлалын хэрэглээ, хөдөө орон нутгийн хэрэглээ зэрэг нь чухал зорилтууд болоод байна.
Morgan Stanley Securities-ийн ахлах эдийн засагч Жан Жюнь:
- 2022 оныг бүхэлд нь тэсэн ядан хүлээж байгаа тус салбарынхан тогтвортой өсөлтийн гол түлхүүр нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна. Нэг талаас, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөнө. Нөгөөтэйгүүр, хэрэглээ сэргэж, хэрэглээний өсөлтийн эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Тэрээр хэлэхдээ, 2022 онд орон нутгийн засаг захиргаа интернет, том дата, хиймэл оюун ухаан зэрэг төрөл бүрийн аж үйлдвэрийг гүнзгий уялдуулах ажлыг ахиулж, өөрийн онцлогтой, харилцан нөхөх давуу талтай, боломжийн бүтэцтэй, стратегийн ач холбогдолтой, шинээр гарч ирж буй салбаруудыг бүрдүүлнэ. Эдгээрийн дотроос өндөр зэрэглэлийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх нь боловсруулах аж үйлдвэрийн өөрийгөө сайжруулахад түлхэц өгөхөөс гадна хэрэглээ, дэд бүтцийн шинэчлэл, өөрчлөлтийг ахиулж чадна. Түүнчлэн, "нүүрстөрөгч ялгаруулахгүй байх зорилт"-ын хүрээнд ногоон үйлдвэрүүдийг байгуулах нь бас нэг чухал эхлэл болно. Бүх орон нутагт нарны эрчим хүч, салхины эрчим хүч зэрэг шинэ эрчим хүчний эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, шинэ эрчим хүчний машин, машин цэнэглэх станц зэрэг холбогдох үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэжээ.
