ДЭМБ-ын 04-р сарын 02-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад газарт шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол 813726-д хүрсэн байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 02-ны 10:00 цаг хүртэлх байдлаар Хятадаас бусад газарт шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 72746-аар нэмэгдэж, 813726-д хүрсэн байна. Хятадаас бусад газарт нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 4918-ээр нэмэгдэж, нийт 42199 өвчтөн нас баржээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 72839-ээр нэмэгдэж, 896450-д хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 4924-ээр нэмэгдэж, нийт 45526 өвчтөн нас барав.
