solongonews
Гадил жимс, зөгийн балтай маск
2015-12-28 18:21
гоо сайханы бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар мэдмээр байна уу
Монголчууд маань эртнээс “Цагаан сарын дараа хавар” гэж хэлдэг. Тэгвэл охид бүсгүйчүүддээ зориулан арьсыг тайвшируулах үйлчилгээтэй. Хавар цагт хийж хэрэглэвэл илүү тохиромжтой маск хэрхэн хийх зөвлөмж хүргэж байна.
Зөгийн балтай гадил жимсний маск нь залуужуулах үйлчилгээтэй. Гадил жимсний найрлаганд витамин С, В6 агууллагддаг тул арьсыгг толигор, залуужуулах увдистай. Мөн марганец нь арьсыг гаднаас гэрэлтүүлдэг. 
 
Гадил жимс нь арьсыг нөхөн төлжүүлж, зөгийн бал нь чийгшүүлж, арьсанд хэрэгтэй витаминаар баялаг. Мөн лимоны шингэн шүүс нь арьсын гүнд үйлчилж, батганы эсрэг найдвартай хамгаалалт болдог.
 
Бидэнд жижиг аяга, халбага, холигч машин хэрэгтэй. Найрлаганд гадил жимс нэг ширхэг, нэг хоолны халбага зөгийн бал, 10 дусал лимоны шүүс орно.
 
1.Гадил жимсээ зурагт үзүүлсэн дагуу зүсээд халбагаар бяцлах болно.
2. Лимоны шүүс, зөгийн балыг хамтад нь хутгах эсвэл холигч машинд богино хугацаанд холих хэрэгтэй.
3. Маскыг 15 минутын турш тавиж дараагаар нь бүлээн усар угааж зөөлөн даралттай арчиж хатаана.  Хэрэв харшилтай бол хэрэггүй шүү охидоо хэдий байгалийн гаралтай ч чамд харшилдаг бол эм болохгүй гэдгийг  санаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл