solongonews
Хөдөөгийн багшдаа баярын өдрийн Мэндчилгээ дэвшүүлье
2021-09-10 19:31
Хөдөөгийн багшдаа баярын өдрийн Мэндчилгээ дэвшүүлье


   1980 онд 19 настай Жи Юэин Жянши мужийн Фэншинь суурингийн буйд бөглүү уулан нутагт багшлахаар иржээ. Уулан тосгонд заах нөхцөл нь туйлын энгийн бөгөөд хүүхдүүдийн мэдлэгийг хүсэж буй нүд нь түүнийг энд үлдээсэн юм. 41 жилийн турш уулан тосгонд байгаа хүүхдүүдэд хэсэг хэсгээрээ гарч байхад Жи Юэин мөн л энэ тосгонд багшилсаар байж, гал залуу охин нэг мэдэхэд хөгшин буурал эмэг болон өөрчлөгдсөн боловч тосгоныхон түүнийг үргэлж "багш ээж" гэж хүндэлсээр иржээ. Олон хүмүүс түүнээс:

- Яагаад энэ уулан тосгонд ийм олон жил байж чадаж байна вэ? гэж асуухад Жи Юэин:

- Учир нь энд би хэрэгтэй хүн гэж хариулдаг байна.

Хөдөөгийн үе үеийн багш нар орон нутгийн ядуурал, хоцрогдлыг өөрчлөхийн тулд шаргуу ажилласаар байна. Тэд буйд бөглүү ууланд амьдрал үйлсээ босгож ирсэн юм.  Тэд анхны санаагаа өөрчлөөгүй, сэтгэл зүрх нь цэл залуу хэвээр байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл