solongonews
Шэньжөү-14 хөлгийн сансрын нисэгчид Тяньжөү-5 ачаа тээврийн сансрын хөлөгт амжилттай оржээ
2022-11-14 13:55
Шэньжөү-14 хөлгийн сансрын нисэгчид Тяньжөү-5 ачаа тээврийн сансрын хөлөгт амжилттай оржээ.

   Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр Шэньжөү-14 хөлгийн сансрын нисэгчид Бээжингийн цагаар 2022 оны 11-р сарын 13-ны өдрийн 14 цаг 18 минутад Тяньжөү-5 ачааны хөлгийн хаалгыг амжилттай хяналт шалгалтын туршилт болон бусад бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа 15:03 цагт Тяньжөү-5 ачаа тээврийн сансрын хөлөгт амжилттай орсон байна. Сансрын нисэгчид цаашид ачаа барааг зөөвөрлөх болон бусад холбогдох ажлыг төлөвлөсний дагуу гүйцэтгэнэ.

Хятад улс 11-р сарын 12-нд 10:03 цагт Тяньжөү-5 ачаа тээврийн сансрын хөлөг амжилттай хөөргөсөн байжээ. Тяньжөү-5 ачаа тээврийн сансрын хөлөг нь Шэньжөү 15-ын гурван сансрын нисгэгчийн хэрэглээний зүйлс, туршилтын төхөөрөмж болон бусад материалыг ачсан байна.

Зохиогч: МА ШУЙАША,ГҮӨ ЧАОКАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл