Далан задгай эсгий бүрээсийг бүслүүрээр хумьж татаж, уяж үдэж, чангалж бэхэлж байгаад туурга болгон тогтоодогтой адил хуульжилт нийгэм нийтийн амар тайван байдал, хөгжил дэвшлийн хүч бүхнийг нэгэн зүгт зүглүүлдэг бөгөөд ёс суртахуун, итгэл бишрэл ба хууль дүрмээс гажсан аливаа хүчийг эрхшээж чаддаг агуу их хүчин чадалтай.
25 сая хүн ардтай Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн эмх цэгцийг одоо болтол баталж чадсан нь тасралтгүй төгөлдөржиж байгаа хууль дүрмийн байгуулалт—хуульжилтийн их хүч гэж хэлэхэд илүүдэхгүй билээ.

Өвөр Монгол үндэстний өөртөө засах орны хувьд хуульжилтийн байгуулалтын талаар нэлээд онцлог байдаг бөгөөд Хятад улсын үндэстний орны өөртөө засах хууль дүрмийн төгөлдөржилтийн дагуу хөгжсөн түүхтэй. Аль эрт 1938 онд хуралдсан Хятадын коммунист намын VI удаагийн VI-р хурлаар, Монгол, Хотон, Төвд, Мяо зэрэг үндэстний цөөнх Хятад үндэстэнтэй адил эрх тэгш эрхтэй гэж Мао Зэдүн заажээ. Үндэстний орны өөртөө засах чиглэл хийгээд зарим улс байгуулагдсаны дараа илүү төгөлдөржиж, 1949 оны хамтын хөтөлбөрт “үндэстний өөртөө засах эрхтэй” гэж тогтон, 1954 он болоход үндсэн хуульд орж, 1984 он болоход “БНХАУ үндэстний орны өөртөө засах хууль”-ийг нийтэлж, 2001 онд энэхүү хуульд засвар оруулж, үндэстний орны хуульжилтийн байгуулалтад том орон зай хангасан юм. Одоогоор Өвөр Монголын бүх шатны 500 гаруй ардын төлөөлөгчдийн дунд 40 хувь нь үндэстний цөөнхийн төлөөлөгч бөгөөд үндэстний цөөнхийн удирдлага 60 мянган хүнийг давж, үндэстний цөөнхийн хүн амын 22 хувийн харьцлаас давжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны IX удаагийн XI-р бүх гишүүдийн хурлаар үзэсгэлэнт сайхан орны хөгжлийн аугаа төсөвт, “хуульжилтийн Өвөр Монголын байгуулалтын түвшнийг дээшлүүлж, нийгмийн төв шударга ёсыг үр дүнтэй хамгаалах” шинэ зорилтыг бичиглэв. Хуулиар улс орноо засахыг бүх талаар ахиулж, хуульжсан Өвөр Монголыг хурдан байгуулах шинэ хуудсыг сөхөв. Хуульжилт нь орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах хүчит баталгаа болж байна.
1948 онд нийтэлсэн “Ой шугуйн хамгаалалтын тухай зарлиг”-аас одоо болтол Өвөр Монголын бүх шатны Засгийн газар нийт 500 гаруй орон нутгийн чанартай дүрэм тогтоол ба хэрэгжүүлэх аргыг нийтэлж, үндэстний орны өөртөө засах эрх ба орон нутгийн онцлог бүхий хөгжлийн төслөө баталж чадсан юм. “Өвөр Монголын өөртөө засах орны монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм”, “Өвөр Монголын өөртөө засах орны үндэстний сурган хүмүүжлийн дүрэм” зэрэг нь нийгэм нийтэд өргөн дэлгэр нөлөөтэй дүрэм тогтоол болж чадсан бөгөөд “Өвөр Монголын өөртөө засах орны бодисын бус соёлын өвийн хамгаалалтын дүрэм (ноорог)”ий-г хянан зөвлөж байгаа юм. Ойрын 5 жилд Өвөр Монгол 55 орон нутгийн чанартай хууль тогтоол ба тусгаар хэрэгжүүлэх дүрмийг тогтоох, засвар оруулах, зөвшөөрөх ба хянан зөвлөж, салбарын чанартай хууль тогтоолд засвар оруулах 3 тогтоол гаргаж, 7 хууль тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрч, хот ба өөртөө засах хошууны орон нутгийн чанартай 17 хууль тогтоол, тусгаар хэрэгжүүлэх дүрмийг хянан шалгаж зөвшөөрөв.
2015 оны 9 дүгээр сард үндсэн хуульд тангараглах дүрмийг хэрэгжүүлэхийг баталж, Өвөр Монголын бүх шатны АТИХ ба шяны шатнаас дээших АТИХ-ын байнгын хорооны сонгон гаргасан буюу тушаалд томилохоор тогтоосон улсын ажилтан, орон нутгийн бүх шатны Засгийн газар, ардын шүүх хороо, ардын байцаах хорооны тушаалд томилсон улсын ажилтан тушаалд гарах үед үндсэн хуульд тангараг өргөх болжээ.
Бүслүүр үгүй бол бүрээс задарч, хуульжилт үгүй бол нийгэм самуурна. Хуульжилтийг бүслүүр шиг чандалж, хуульжсан Өвөр Монголыг хурдан байгуулбал нийгэм амар тайван, хүн зон аз жаргалтай болох нь гарцаагүй.
