ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн төв комиссын ажлын албаны захирал Ван И 02-р сарын 02-ны өдөр Бээжин хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхийлөгч Клешитэй уулзав.
Ван И хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнц тодорхой бус, тогтворгүй байдлаар дүүрэн байна. Бүх улс орнууд НҮБ-ын тугийг өндөрт өргөж, хариу арга хэмжээ авахаар нэгдэж, ингэснээр дэлхий дахинд геополитикийн зөрчил бага, яриа хэлэлцээ, зөвшилцөл илүү их, гегемон, дээрэлхэлт бага, олон улсын хамтын ажиллагаа илүү их болох болно. Хятад улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байна".
Клеши хэлэхдээ "НҮБ Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цар тахлыг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжинэ гэдэгт найдаж байна" гэв.
