Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн (Соёл аялал жуулчлалын яамны мэдээллийн төв) 13-ны өдөр Бээжинд тайлан нийтэлж, ирээдүйн таван жилийн хугацаанд Хятад улс жилд дунджаар 10 тэрбум жуулчин хүлээн авах, хэрэглээний хэмжээ нь 10 триллион юань байх дотоодын аялал жуулчлалын томоохон зах зээлийг бүрдүүлэх төлөвтэй гэжээ.
"Соёлын удирдамж, технологийн шинэчлэл" сэдэвт 2020 оны Хятадын аялал жуулчлалын группын хөгжлийн чуулга уулзалт 12-р сарын 12-13-ны өдөд Бээжинд боллоо. Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хэпин 13-нд хэлсэн үгэндээ, орчин үеийн аялал жуулчлалын системийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүтээгдэхүүний хангамжийг баяжуулан, олон нийтийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл, аялал жуулчлалын цогц хөгжлийг ахиулах, зах зээлийн менежментийг бэхжүүлэхэд түлхүү анхаарал хандуулж, ажиллах хэрэгтэй гэжээ.
Уулзалтын үеэр, Хятадын Аялал жуулчлалын судалгааны академиас гаргасан "Хятадын Аялал жуулчлалын группын хөгжлийн тайлан (2020)" -д харуулснаар, 2019 онд Хятадад дотоодын жуулчдын тоо 6 тэрбум 6 саяд хүрч, хилээр орж ирсэн жуулчдын тоо 145 сая 310 мянгад хүрч, аялал жуулчлалын жилийн нийт орлого 6.63 триллион юаньд хүрчээ. Ирэх таван жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлалын зах зээл үндэсний эдийн засаг, нийгмийн ажил эрхлэлтэд оруулсан хувь нэмрийн хэмжээг 10 гаруй хувьд хүргэнэ.
Тайланд харуулснаар, аялал жуулчлал нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын чухал сонголт болж, аялал жуулчлалын салбарын соёлын шинж тэмдэг илэрхий нэмэгдэж байна. Энэ оны 6-р сард Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгааны дүнгээр, судалгаанд хамрагдсан 78.3% хүн нь соёлтой танилцах бол тэдний аяллын гол буюу хэсэг зорилго нь болж байна гэжээ.
