
Жак Магийн Үйлчлэгчгүй дэлгүүр 7 дугаар сарын 7-ний өдөр Ханжөү хотод албан ёсоор ашиглалтад орж, анхны өдрөөсөө хөл хөдөлгөөн ихтэй эхэллээ.
Дэлгүүр нь 24 цагаар ажиллах бөгөөд худалдагч, мөнгө хураагч зэрэг ямар ч үйлчлэгчгүй гэдгээрээ онцлог аж. Хүмүүс дэлгүүрт орохдоо утсан дээрх Тао Бао дэлгүүрээ уншуулан ороход л болно. Дэлгүүрээс хүссэн бүх зүйлээ аваад шууд л гараад явахад утсан дээрх Тао Бао автоматаар тооцоогоо хийдэг байна.

Орох үүд
Тао Баогийн энэхүү Үйлчлэгчгүй дэлгүүр 7 дугаар сарын 1-ний өдөр Шанхайд, 2-ны өдөр Шэньжэнь хотод нээгдсэний дараа Ханжөү хотноо ийнхүү 3 дахь дэлгүүрээ нээж байгаа юм байна.
Ирээдүйн хэдхэн жилд Хятадын хэмжээнд 100 мянган Үйлчлэгчгүй дэлгүүр ажиллуулах болно гэдгээ Жак Ма болон Ва Ха Ха группийн зрхирал Зун Чинхөү нар хамтдаа зарлалаа.

Жак Ма


Орох үүд

