solongonews
Азийн зааны сүрэг суурьшихад тохиромжтой газартаа буцав
2021-08-09 21:36
Азийн зааны сүрэг суурьшихад тохиромжтой газартаа буцав.

   Сурвалжлагч Ой мод, тал нутгийн үндэсний газрын зааны асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгээс мэдээлснээр 08-ны өдрийн 20:00 цагийн үеэр Юньнань мужийн хойд зүг рүү нүүдэллэсэн Азийн зааны сүргийн 14 заан Юаньжян мөрнийг гаталж, суурьшихад тохиромжтой газартаа эсэн мэнд буцан иржээ.

   Эх сурвалжид тэмдэглэснээр 08-ны өдрийн 20 цагийн үеэр Азийн 14 заан хүний тусламжтайгаар хуучин 213-р улсын замын дагуу Юаньжян мөрний гүүрийг дамжин мөрний өмнө эрэгт хүрэв. Ийнхүү хойд зүг рүү нүүдэллэж буй Азийн зааны сүргийг зохицуулах ажлын үйл явцад шийдвэртэй ахиц гарч буйг харуулж байна.

04 -р сарын 16 -ны өдөр зааны сүрэг Пу Эр хотын Мөжян шяниас Юйси хотын Юаньжян шяний хилд орж, дараа нь хойд зүг рүү нүүдэллэж байсан юм. Олон салбарын хамтын хүчин чармайлтаар тэжээл өгч хөтлөн дагуулах, хашиж саатуулах зэрэг олон аргаар зааны нүүдэлд тусалсан байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл