C919 том онгоц туршилтын нислэг үйлдэхээр Хөлөнбуйрт хүрлээ
2020-12-29 11:37
Улсын дотоодын зорчигч тээврийн C919 том онгоц туршилтын нислэг үйлдэхээр Хөлөнбуйрт хүрлээ.
Улсын дотоодын зорчигч тээврийн C919 том онгоц Хөлөнбуйр Хайлар Дуншань олон улсын нисэх онгоцны буудалд 12-р сарын 25-ны 14:00 цагт хүрч, хүйтэн орчинд туршилтын нислэгийн тусгай даалгавар гүйцэтгэлээ.

Хөлөнбуйр нь Хятад улсын хойд хязгаарт байрладаг бөгөөд өвлийн дундаж температур - 25° орчим байдаг. Жилийн цас орох хугацаа 7 сар үргэлжилж, цасны зузаан 30 см-ээс их байдаг. Иймээс "Хятадын хүйтэн туйл" гэж нэрлэдэг.
Энэхүү онцлогт байдал нь Хятадын Шанфэй компани, Харбинь хотын Нисэх онгоцны аж үйлдвэрийн групп гэх мэт алдартай компаниудын сонирхлыг татсан байна. Тэд Хөлөнбуйрт янз бүрийн загвар дээр олон олон туршилт хийсэн байна.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : өмөс
Дэлгэрэнгүй үзэх
