solongonews
Хятад, Лаосын төмөр замын анхны Лаосын галт тэрэгний машинист бие даасан үүрэг гүйцэтгэж байна
2024-08-07 11:23
Хятад, Лаосын төмөр замын анхны Лаосын галт тэрэгний машинист бие даасан үүрэг гүйцэтгэж байна

   Хятад, Лаосын төмөр замын зүтгүүрийн жолооны үнэмлэх олгох, бие даан аялал гүйцэтгэх анхны аяллыг эхлүүлэх ёслол 05-ны өдөр Хятад, Лаосын төмөр замын Вьентьян өртөөнд болж, Хятад, Лаосын төмөр замын галт тэргийг Лаосын галт тэрэгний жолооч анхдагч удаа бие даан жолоодов.

 Лаосын Шадар сайд бөгөөд ГХЯ-ны сайд Салеумхай Коммасит, Хятад Лаосын төмөр замын Лаос хэсгийн ашиглалтыг хариуцаж буй Лаос Хятадын төмөр замын ХХК-ын ерөнхий менежер Лю Хун нар ёслолд оролцов. Үүний дараа Салеумхай Коммасит явах тушаал өгч, Лаосын галт тэрэгний жолооч бие даан ачаатай галт тэргийг Вьентьян өртөөнөөс жолоодон гарч Хятадын Күньмин хотыг зорив.

   Лю Хун:

- Дараагийн алхамд Лаос, Хятадын төмөр замын ХХК нь Хятадын төмөр замын их сургууль, Лаосын төмөр замын мэргэжлийн техникийн коллеж зэрэг сургалтын нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, ажил мэргэжлээ дээдлэн хайралдаг, ур чадвар сайтай Лаосын төмөр замын чадварлаг боловсон хүчний багийг бүрдүүлж, Хятад Лаосын төмөр замыг өндөр чанартай, найдвартай хөгжүүлэх болно гэж хэлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл