solongonews
”Бизнесийн орчныг сайжруулах тогтоол” нийтлэв
2019-10-24 10:40
”Бизнесийн орчныг сайжруулах тогтоол” нийтлэв.

Саяхан Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян төрийн зөвлөлийн захирамжид гарын үсэг зурж, "Бизнесийн орчныг сайжруулах тогтоол" нийтэлсэн бөгөөд тус тогтоолыг 2020 оны 01-р сарын 01-нээс хэрэгжүүлэх юм.

Намын төв хороо, Төрийн зөвлөл бизнесийн орчныг сайжруулах ажлыг чухалчилсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд, олон нутаг, олон салбарынхан Намын төв хороо, Төрийн зөвлөлийн заавар, нийгмийн хүсэлтийн дагуу, "Төвлөрлийг сааруулж, үйлчилгээг оновчтой болгох" өөрчлөлтийг гүнзгийрүүлсний үр дүнд бизнесийн орчин илэрхий сайжирсан байна. Бизнесийн орчныг улам сайжруулж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг тасралтгүй хөгжүүлэн, орчин үеийн эдийн засгийн системийг түргэн байгуулж, чанартай хөгжлийг ахиулахад захиргааны тусгай хууль тогтоомж гаргаж, бизнесийн орчныг сайжруулахад баталгаа өгөх шаардлагатай болж байна.

Тус тогтоолд Хятад улс сүүлийн жилүүдэд бизнесийн орчныг сайжруулсан туршлагыг дүгнэж, дутагдалтай талаа нөхөн, олон улсын тэргүүний жишгээр механизмын тогтолцоог төгөлдөржүүлэх тогтоол гаргаж байгаа юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл