Улсын тоо бүртгэлийн товчооноос 11-р сарын 22-ны өдөр нийтэлсэн мэдээнд, Хятад улсын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн нотлолын дүрэм болон бүх улсын аж ахуйн хяналт байцаалтын үр дүнд үндэслэн улсын тоо бүртгэлийн товчооноос 2018 оны ДНБ-нд анхны хянан нотлолт хийж засвар оруулсан байна. 2018 оны ДНБ нь 91928.1 тэрбум юань, анхны хянан нотолсон тооноос 1897.2 тэрбум юаниар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 2.1 хувьд хүрэв.
Засвар оруулсны дараа нэгдүгээр аж үйлсийн нэмэгдлийн өртөг 6474.5 тэрбум юань, харьцал нь 7.0 хувь, хоёрдугаар аж үйлсийн нэмэгдэл өртөг нь 36483.5 тэрбум юань, харьцал нь 39.7 хувь, гуравдугаар аж үйлсийн нэмэгдэл өртөг нь 48970.1 тэрбум юань, харьцал нь 53.3 хувь болно.
