Өнөөдөр буюу 27-ны өдрийн Бээжин хотын агаар мандлын тархалтын нөхцөл муу байгаа бөгөөд 28-ны өдөр хүнд бохирдлын хэмжээнд хүрэх болно гэж Хятадын байгаль орчныг хамгаалах байгууллагаас гаргасан байна. Үүнд, Хэбэй мужийн Лан Фан, Бао Дин, Шин Тай, Хэн Шүй, Хань Дань, Тан Шань, Шаньши мужийн ЛиньФэнь, Шандүн мужийн Дэ Жүө, Лао Чэн, Хэнань мужийн Ань Ян, Хэ Би, Шинь Шян, Жао Зүө, Пү Ян зэрэг хотуудыг хамрагдаж байна.
Бохир манангийн нөлөөнд орсон орон нутгийн Засгийн газар тухайн газрын агаарын бохирдлын бодит байдалд зохицуулан агаарын бохирдлын сэрэмжийн дохиог зарлаж, бохирдлын эх үүсвэр болох ялгаралтыг бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг хамгийн их хэмжээнд буруулах хэрэгтэй гэж БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам шаардсан байна.
