solongonews
2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндөр үнэлэв
2021-06-23 16:33
2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндөр үнэлэв.

06-р сарын 23-ны өдөр Олон улсын олимпын өдөр тохиодог юм. ХТРТ-ийн сэтгүүлч Олон улсын олимпын хорооны гишүүн, Дэлхийн өдөн бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Патамагаас саяхан сурвалжилга авлаа. Тэрээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндөр үнэлэв. Тэр хэлэхдээ "Хятад улс Бээжингийн өвлийн олимпд бүрэн бэлтгэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Хятадын хүчин чадалд маш их итгэлтэй байна. Хятад улс бодит хүчтэй юм" гэжээ.

Патама "2008 оны Бээжингийн олимпын наадам амжилтад хүрсэн тул түүний туршлагаас суралцвал Бээжингийн өвлийн олимп ч туйлын амжилттай болох юм. Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан дэлхийн цорын ганц хот болох болно. Бид 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажлыг бүрэн хийж буй Хятад улсад маш их талархаж байна" гэжээ.

Мөн Бээжингийн өвлийн олимпын ногоон, хуваалцах, нээлттэй, цэвэр сурталтай олимп зохион байгуулах үзэл баримтлалыг өндрөөр үнэллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл