solongonews
Хятад улс терроризмыг эрс эсэргүүцнэ
2024-01-31 15:22
Хятад улс терроризмыг эрс эсэргүүцнэ.

        Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 01-р сарын 30-нд гадаад, дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

        “Пакистаны Гадаад хэргийн яам 25-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Энэтхэгийн тагнуулын ажилтан Пакистаны иргэнийг хөнөөх хэрэгт оролцсон хэмээн мэдэгдсэн бөгөөд Пакистан иргэнийг хөнөөх арга барил нь Энэтхэгийн талын Канад, Америкт Сикх шашны хүнийг хөнөөсөнтэй маш ижил төстэй. Энэтхэг хилийн чанадад террористуудыг дэмжиж байна" гэжээ.

   - Хятад улс энэ тухай ямар байр суурьтай байна вэ?

        Ван Вэньбинь "Хятад улс холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Мөн сүүлийн үед холбогдох улс орны хоорондох гадаад харилцааны маргаанд анхааралтай хандаж, Пакистаны нийтэлсэн мэдээллийг чухалчлан үзэж байна. Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан. Хятад улс уг асуудлаар “давхар стандарт хэрэгжүүлэх”-ийг эрс эсэргүүцнэ. Тэдний энэхүү үйлдэл нь өөр бусдыг бүгдийг нь хохирооно. Хятад улс дэлхий нийттэй хамтдаа терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх хэлбэрийн терроризмын эсрэг тууштай тэмцэхэд бэлэн" гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл