solongonews
”Ядуурлаас ангижруулах хөх ном”-ыг туурвиж эхлэв
2018-05-02 13:01
”Ядуурлаас ангижруулах хөх ном”-ыг туурвиж эхлэв

4-р сарын 28-нд Бээжин хотноо  Төрийн зөвлөлийн ядуурлаас ангижруулах албаны Нийгэм нийтээр ядуурлыг бууруулах  газар, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн аж ахуйн нэгжийн нийгмийн  хариуцлагыг судлах төв зэрэг байгууллагын удирдлагаар, Хятадын Нийгмийн  хариуцлагын олон нийтийн чуулганаас хамтран эрхэлсэн "Ядуурлаас оновчтой  ангижруулахад аж ахуйн нэгж оролцсон жишээний судалгаа" буюу "Ядуурлаас  ангижруулахад аж ахуйн нэгжийн оролцоо хөх ном (2018)"-ыг туурвих ажлыг эхлүүлэх  хурал болов.


"Үлгэр жишээ болохуйц туршлагыг дүгнэн түгээх" нь Төрийн  зөвлөлийн ядуурлаас ангижруулах албаны 2018 оны гол ажлын нэг юм. "Ядуурлаас  оновчтой ангижруулахад аж ахуйн нэгж оролцсон жишээний судалгаа"-ны зорилго бол  олон төрлийн аж ахуйн нэгж ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагаанд оролцсон  туршлага, арга барилыг дүгнэж, итгэж, хэрэгжүүлж, суралцаж болох сонгодог үлгэр  жишээ, үйл ажиллагааны загварыг бүрдүүлж, ядуурлаас оновчтой ангижруулах салбарт  аж ахуйн нэгжүүдийг улам өргөнөөр оролцуулах явдал юм.

Тус хурлаас  "Ядуурлаас ангижруулахад аж ахуйн нэгжийн оролцоо хөх ном (2018)"-ыг туурвих  ажлыг мөн эхлүүлжээ. Тус ном бол голдуу ядуурлаас оновчтой ангижруулахад аж  ахуйн нэгжүүдийн оролцооны тухай удирдлага, үйл ажиллагаа, үр дүнгийн судалгааны  тусгай бүтээл юм. 2016-2020 онд Хятадын аж ахуйн нэгжүүдийн ядуурлаас оновчтой  ангижруулахад оролцож байгаа бүх үйл явцыг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж  байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл