solongonews
Арванхоёрдугаар сарын шинэ ном
2015-12-28 18:21
Арванхоёрдугаар сард баярын уур амьсгал хэдийнэ орж, гацуур, тоглоом, өвлийн өвгөн гээд л гудамжаар ихээхэн харагдана. Гэхдээ баяраар зөвхөн баярлаж, наргихаас илүүтэй өөрийгөө хөгжүүлж, ирж буй жилдээ гайхамшигтай олз омогтой байхын тулд багахан бэлтгэл хэрэгтэй.
Ухаалаг, монголжингоо бүсгүй танд энэ жилийн сүүлийн сард уншиж хэлний мэдлэгээ сайжруулах номыг санал болгож байна. Ном заавал хэвлэмэл байдлаар олдох албагүй гэдгийг санаж интернэт дэлгүүр, цахим номын сангаас уншиж болно.
 
Moriarty- Anthony Horowitz
Шерлок Холмес, түүний мөнхийн өрсөлдөгчийн талаар өгүүлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн шилдэг ном байж болох юм. Шинэлэг содон үйл явдлаар дүүрэн ном адал явдалд дурлагчдын өөртөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
The Stories That Helped Us Win World War II- Molly Guptill Manning
“Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад тусалсан түүх” ном нь түүхийн шаргал хуудаснаа үлдэн хоцорсон зүйлийн талаар ярилцах бөгөөд мэдэж амжаагүй хэрнээ мэдэх шаардлагатай мэдээллийг багтаасан ном. Нөгөө талаар энэ ном нь суртал ухуулгын шинж чанартай байж болох юм.
 
Here-Richard McGuire
Уг ном нь энгийн хэрнээ сонирхолтой өгүүллэг, тууж, романыг багтаасан. Гэр орон, гэр бүлийн үнэ цэнийг танд мэлрүүлэх болно. Хэвлэлтээс арванхоёрдугаар сарын 9-ний өдөр гарсан шинэхэн ном.
 
The Strange Library-Haruki Murakami
Жаахан хүүгийн талаар өгүүлэх бөгөөд өөрийгөө жижигхэн номын сангаас олж, танин мэдэж байгаагаар гардаг. Магадгүй хүүхэддээ барих тансаг ном байж болох юм.
 
Spare Part- Joshua Davis
Мексик, америк өсвөр насны хөвгүүдийн тухай өгүүлэх бөгөөд өөрсдийн оршин байх газраа хайж байгаагаар гардаг.
 
Empire of Cotton: A Global History- Sven Beckert
Даавуу, түүний үүсэл хувцас загварын тухай өгүүлэх ном учир загвар зохион бүтээх, сонирхогч охид залуусын авч унших ном. Магадгүй хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байгаа бол дээрх ном туслах болно.
The Boston Girl- Anita Diamant
Өнгөрсөн зууны талаар өгүүлэх бөгөөд Бостон хотноо нүүж ирсэн охины гайхалтай түүхээс мэдэхийг хүсвэл уншаарай. 
 
Clothes, Clothes, Clothes. Music, Music, Music. Boys, Boys, Boys- Viv Albertine
1970-аад оны панк, рок охидын сонирхолтой хэрнээ гайхалтай, өвөрмөц ертөнцөөр аялмаар байна уу? Тэд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Ном бол ертөнцийг харах толь мөн. Бүсгүйчүүд бид хэн нэгнээс хараат бус, санхүүгийн эрх чөлөө, амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгвэл мөрөөдөж суухын оронд босоод багахан алхам хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байна. Байрандаа бүү зогс.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл