solongonews
Долдугаар сарын өрнийн зурхай
2015-12-28 18:21
Намрыг далласан долдугаар сар гарлаа. Навчис шарлахаа хүлээн байгаа энэ цаг хугацаанд од эрхэс бидэнд ямар гэнэтийн бэлэг барих бол.
Хонины орд 
Та ганц бие бол энэ сар танд хайрын романс өрнүүлэх гайхалтай цаг хугацааг бэлэглэж байна. Таны сэтгэлд мартагдахааргүй учрал, тохиол энэ долдугаар сард ирнэ гэдэгт итгээрэй. Энэ зуны хайр дурлал таны амьдралыг өөрчлөх ч юм билүү. 
Харин гэр бүлтэй хонинуудын хувьд гэр орон болон гэр бүлийнхэн нь хамгийн чухал зүйл нь байх болно. Тэдний хувьд гэрлэлт асар чухал үүрэгтэй гэдгийг бас ухамсарлах цаг. Тиймээс энэ сард та гэр бүлийнхнийхээ төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргах болно. Ажлаа цалгардуулалгүй хийж, илүү идэвх чармайлт гаргаснаар албан тушаал ахих боломжийг долдугаар сар танд өгнө. Энэ хоорондоо гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхөө бүү мартаарай. Ажил ажил гээд тэдэндээ зав гаргахгүй бол хайр халамж дутна. 
Энэ сард эрүүл мэндийн хувьд багахан асуудал тулгарч мэднэ. Өөртөө анхаарал тавьж, шим тэжээл сайтай хоол унд ид. Мөн амралт, ажлаа зохицуулахаа мартуузай. Мөн ходоод гэдэсний хямрал тохиохыг ч үгүйсгэхгүй учраас идэж буй хоол ундандаа анхааралтай хандаарай. Шарсан, хуурсан хоолноос аль болох хол байж хоол боловсруулах замын эрүүл мэнддээ анхаараарай. 
 
Үхрийн орд 
Энэ сард үхрийн ордныхон аялал, зугаалга төлөвлөсөн бол яг цагаа олсон хэрэг байх болно. Аялал, зугаалгад авч явах зүйлсээ бас дахин нэг шалгахад ч гэмгүй. Учир нь энэ удаагийн аялал танд мэдлэгээ дээшлүүлж, илүү ихийг ойлгох цаг хугацааг бэлэглэх болно. 
Мөн энэ сард хөрөнгө оруулалт хийх тал дээр ихээхэн анхаараарай. Яагаад гэвэл дараа нь үр ашиг муутай зүйлд хэтэвчээ гөвөөд өнгөрөх магадлал өндөр байна. 
Энэ сард үхрийн ордныхон шинийг эрэлхийлж байгаа урмыг нь одод дэмжиж байна. Тиймээс ч суралцаж, мэдлэгээ дээшлүүлэхээр зэхэж буй тэдэнд од гаригсын зүгээс хэрэгтэй газар нь хүргэж өгнө. 
Үхрийнхэн энэ сард гэр бүлийн харилцаанд манлайлагч нь байх болно. Тэд гэр доторх уур амьсгалыг чимж, инээд хөөрөөр дүүрэн байлгана. Энэ сард үхрийнхний санаачилсан бүхнийг гэр бүлийнхэн нь талархан угтах болно. 
Гэрлэсэн хосуудын хувьд харилцаанд нь багахан асуудал тулгарч мэдэх юм. Тэвчээртэй байж чадвал энэ бүхнийг шийдвэрлэж чадна. Харин үгүй бол хэн хэндээ түвэг удсан хэрүүл болж мэдэх юм. Хэн хэндээ уужуу тайван хандаж, хайр сэтгэлээ тэргүүнд тавьснаар асуудлыг шийдэх гарцыг олох болно. 
Энэ сард эрүүл мэндээ сайжруулах, дархлаагаа бэхжүүлэх таатай үе. Тиймээс амин дэмийн хэрэглээгээ нэмж, шим тэжээлтэй хоол хүнс сонгоорой. 
 
Ихрийн орд 
Энэ сар ихрийнхнийг санхүүгийн хувьд амжилт, оргил өөд татан гаргана. Орлого, ашиг их байх бөгөөд түүнийгээ дэмий зүйлд заралгүй цааш нь нөөцлөхийг од эрхэс сануулж байна. Энэ сарын турш санхүүгийн энэхүү бодит боломжийг хэрхэн үр ашиг болгоход анхаарлаа хандуулаарай. Гэнэтийн зарлагууд ч гарч мэдэх учраас аль болохоор няхуур хандаарай. 
Ганц бие ихрүүд энэ сард хайр сэтгэлийн хамтрагчаа хайхад цагаа үрнэ. Та хостой болмоор байгаа бол тэр хүнээс юу хүсч байгаа, ямар хүн байгаасай гэж хүсч байгаагаа юун түрүүнд тодорхойл. Бас үйл явдлыг түргэтгэж, асуудлыг хүчээр шийдэх гэж хичээх хэрэггүй. Таныг хайрлах ёстой хүн энэ сард тантай таарах болно. Харин та өөртөө болон шинэхэн хайртдаа шударга хандаарай. Үнэхээр энэ хүн сайн хүн үү, эсвэл бидний харилцаа таарч тохирох уу гэдэгт шударгаар өөртөө хариулт өгч чадвал амжилт таны гарт байна. 
 
Мэлхийн орд 
Өнгөрч одсон зургадугаар сар танд хавьгүй их амжилт, хөгжил цэцэглэлтийн эхлэлийг бэлэглэжээ. Үүний ачаар та энэ сард албан тушаал ахих, эсвэл гэнэт их ашиг хүртэх нь. Энэ сард таны бүх зүйл өмнөхөөсөө хамаагүй илүү сайн байх болно. 
Өнгөрсөн хэдэн сарын турш зогсонги байдалтай байсан таны амьдрал одоо эрч хүчээр цэнэглэгдэж, ямар ч амжилт дагуулахад бэлэн байна. 
Тиймээс ч гадаад үзэмжиндээ багахан өөрчлөлт хийгээд үз. Танд таалагдах болно. Өөрөөр хэлбэл, энэ сар танд өөрийн гоо үзэсгэлэн, гадаад төрхөнд анхаарах боломжийг өндрөөр бий болгож байна. Гоо сайхны салон болоод үсчин, маникюрт цагаа үрэхээс бүү ай. Одоо л энэ бүхнийг амжуулах цаг. Үр дүнд нь та илүү үзэсгэлэнтэй өөрийгөө нээж илрүүлэх болно. 
Энэ сард эрүүл мэндэд санаа зовох зүйл алга. Нарны илч туяа танд амьдралын эрч хүчийг хангалттай өгөх учир эрүүл мэнд хэзээд байгаагүйгээрээ сайжирна. 
Мөн та энэ сард зөвхөн гадаад үзэмжээ өөрчлөөд зогсохгүй амьдралыг үзэх үзлээ ч өөрчлөх болно. 
Мэлхийн охидын гоо үзэсгэлэн энэ сард хэнийг ч өмнөө сөхрүүлэх чадалтай байх учраас дээгүүр харан урагш алхаарай. 
 
Арслангийн орд 
Энэ сард арслангийн ордныхон өөрийн аз жаргалын төлөө бүтээлчээр ажиллах хэрэгтэй. Бусдаас аз жаргал хүлээж цагаа бүү үр. Энэ сарын турш та өөрийн амьдрал, аз жаргал, баяр хөөрийг бий болгохын төлөө хариуцлагатайгаар, бие даасан байдлаар ажиллаарай. 
Хүрэх зорилгоо тодорхойлж, тэдгээрийн давуу талыг өөртөө шингээснээр тооцоотойгоор урагшил. Ингэснээр та шинэ санаандаа дөрөөлөн зорилгоо биелүүлж чадна. Таны хүсэл тэмүүлэл, түүний биелэл нь танд хувь хүний эрх чөлөөг улам илүүгээр мэдрүүлж, чухам юу хийх ёстойг тань таниулах болно. Тиймээс ширээгээ цэгцлээд, ухаанаа уралдуул. 
Завгүй, хичээнгүйлэн ажиллахад таны эрүүл мэнд бэлэн байна. Ирэх сард танд амрах хангалттай хугацаа байгаа учраас энэ сард өөрийгөө дайчил. 
Олон нийтийн идэвхтэй ажилд сэтгэл шамдан оролцоорой. Ингэхдээ та бүхнийг чадах албагүй, харин зорьсон зорилгоо сайн биелүүлж чадна гэдгээ харуул. 
 
Охины орд 
Энэ сард од эрхэс таны ойр дотныхон болоод найз нөхдийг сорих нь. Таны хамтран ажиллагчид болоод эргэн тойрныхныг од эрхсийн зүгээс сорилтод оруулах учраас та тэднээс хэн нь таны дэргэд байх хэн нэгэн бэ гэдгийг илүү таньж мэдэх болно. 
Энэ сард хэт ачаалалтай ажиллахаас татгалзаарай. Харин бүхнийг цагт нь амжуулахыг хичээ. 
Таны гэр бүлийн хэн нэгэн энэ сард санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Тэд танаас хөрөнгө оруулалтын дэмжлэг хүсэх болно. Харин та тэдний санал болгосон төслийн чухал, сайн эсэхийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр хэтэвчээ нээх эсэхээ шийдээрэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандалгүй ул суурьтай шийдвэр гаргахгүй бол дараа нь харамсч мэдэх юм. 
Ганц бие охиныхонд энэ сард хайр сэтгэлийн хувьд хүсээгүй таагүй цохилт ирж мэдэх юм. Гэлээ гээд байдал удахгүй эргээд хэвийн болох учраас санаа зовох хэрэггүй. Тиймээс цагийг зугаатай өнгөрүүлж, сайхан ном уншиж өөрийгөө аль болохоор завгүй байлгаарай. 
Энэ сард таны эрүүл мэнд хамгийн сайн байх болно. Гэлээ гээд өөрийгөө гаргуунд нь гаргалгүй эрүүл амьдралын хэв маягийг дагахаа бүү мартаарай. Хоолны зөв дэглэмийг эрхэм болгосноор эрч хүчээ улам идэвхжүүлэхэд тань тустай. 
 
Жинлүүрийн орд 
Жинлүүрийнхэн эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг одод сануулж байна. Эрүүл мэндээ хамгаалж, сайжруулахад өдөр бүр анхаарах хэрэгтэй болж буйг бүү мартаарай. 
Та материаллаг зүйлсээ бүрдүүлж, өөрт хэрэгтэй гэснээ хэрэгжүүлж чадсан. Одоо биедээ анхаарах цаг ирээд байна. Юу идэж байгаагаа анзаарсан уу. Өдөр бүр гадуур хооллож, эрүүл хооллолтыг орхигдуулаад байгаа юм биш биз. Өдөр бүр эрүүл хооллолтыг өөртөө хэвшүүлэхийг хичээж, явган алхаж, бага ч болов байгальтайгаа ойрт. Ингэснээр та илүү ихээр сэтгэж, дотоод хүчээ ч нэмэх болно. Ийш тийш гүйж дэмий цагаа үрэхийн оронд сайн номын дэлгүүрээр шагайгаад үз. Олон жилийн өмнө уншиж байсан сайн зохиолоо худалдан авч одоо уншиж яагаад болохгүй гэж. Яагаад гэвэл зуны залхуутай урт өдрүүд эхэлж байна. Эрүүлээр сэтгэхэд унших ном чухал шүү. 
Энэ сард амьдралдаа гэнэтийн өөрчлөлт бүү хий. Таны толгойд түмэн зүйлийн шинэ санаа эргэлдэж байгаа ч түүнийгээ түр хойш нь тавиад одоогоороо байхыг хичээ. 
Хайртай хүнтэйгээ зуны зугаатай аялал төлөвлөж яагаад болохгүй гэж. Энэ нь та хоёрыг улам дотносоход нөлөөлнө. 
 
Хилэнцийн орд 
Ажлын ачааллаа жаахан ч гэсэн багасгахыг хичээгээрэй. Энэ жил танд төлөвлөсөн олон ажил байгаа ч гэлээ зуны энэ сайхан цагт амралтыг чухалчлахыг одод танд зөвлөж байна. Ирэх жил та энэ жил төлөвлөснөөсөө ч илүү ихээр ажиллах болохоор одоо л амарч авах цаг нь. 
Энэ сард хилэнцийн ордныхон одоогийн хийж буй албан ажилдаа сэтгэл дундуур болж мэдэх юм. Нэгэн хэвийн уйтгартай байдлаас гарахын тулд л амар гээд байгаа юм шүү дээ. Дуртай зүйлээ хийх цагийг өөртөө олгосноор дараагийн эрч хүчээ олж хуримтлуулах болно. 
Энэ сард таны эрүүл мэндэд санаа зовоосон зүйл байхгүй ч ирэх жил ачаалалтай ажиллахаа бодолцон биеэ тордоорой. 
Энэ сард таны хайр дурлалын романс илүү тачаангуй, гал халуун байх болно. Хайртай хүн тань илүү сонирхолтой, сэтгэл догдлуулсан мөчүүдийг бэлэглэнэ. 
Мөн энэ сард мөнгөндөө хямгатай хандаарай. 
 
Нумын орд 
Энэ сард санхүүгийн хувьд төлөвлөгдөөгүй зардал гарч ирэх болно. Яг ч танд бус харин бизнесийн хамтрагч эсвэл гэр бүлийн хүний тань талд энэ асуудал гарах болно. Тиймээс анхнаасаа асуудалд хянуур хандаж, элдэв эрсдэл гаргахаас нь сэргийлэхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал тань долдугаар сарын хоёрдугаар хагасаас эхлэн эргээд хэвийн байдалдаа орох болно. 
Дараагийн нэг анхааруулга бол энэ сарын турш ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодож явахадаа болгоомжтой, хянуур байж, аюулгүй байдлаа сахихыг одод зөвлөж байна. 
Бухимдал төрүүлсэн үйл явдлуудаас хол байж өөрийгөө тайван байлгахыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, амралтаа зохицуулаарай. 
 
Матрын орд 
Энэ сарын турш зарим нэг бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй юм. Энэ нь жилийн төгсгөл хүртэл үргэлжилж мэдэх учраас та юу юунаас илүү өөртөө анхаарлаа хандуулаарай. Таны холын хамаатнууд энэ сард таны амьдралд, гэр бүлд, хайр сэтгэлтэй хүнд тань нөлөөлөх гэж оролдож магадгүй. Тиймээс хувийн харилцаандаа анхаарлаа юу юунаас илүү хандуулаарай. Хамаатнууддаа энэ тухай анхааруулж, таны амьдралд оролцох хэрэггүй гэдгийг эвтэйхнээр ойлгуулах нь чухал. 
Энэ сард бизнест өөдрөг хандлага бий болно. Тиймээс өөрчлөлтөд бэлэн байгаарай. 
Илүү завгүй хөдөлмөрлөсөн сар өнгөрөх боловч та илүү тачаангуй, сэтгэл татам байх болно. 
Эрүүл мэндэд онцын санаа зовох зүйл алга. Гэвч танд санаа зовсон асуудал байгаа бол аль болохоор тайван аргаар шийдээрэй. 
Санхүүгийн хувьд байдал хэвийн байх ч энэ он дуустал эргэлзээтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх, гэнэтийн худалдан авалтаас татгалзсан нь дээр. 
 
Бумбын орд 
Энэ сард бумбынхан идэвхтэй, хөдөлгөөнтэй байх болно. Тиймээс энэ эрч хүчээ ашиглан энэ сард амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх гээд үз. Ингэснээр та амьдралыг илүү өөдрөгөөр харах болно. 
Таны хийсэн өөрчлөлт эрүүл мэнд болоод эрч хүчийг тань сайжруулж өгөх болно. Ганц бие бумбынхан хайрттайгаа учирч, хайрын романст умбах болно. Цаг минут бүр зугаатай өнгөрөх хэдий ч од эрхэс шинэхэн хайртыг тань заяаны хань гэж зөвлөхгүй байгааг анхаараарай. 
Хайр сэтгэлийн харилцаа тань дуусгавар болбол бүү гайхаарай. Энэ бол амьдралын олон тохиол учралуудын нэг. Тиймээс амьдралаа шинээр харж, дараа дараагийн ноён оргилуудын талаар бод. 
Энэ сард мөн хэтэвчиндээ хянуур хандаарай. Харсан бүхэндээ мөнгөө үрэх хэрэггүй. Харин хожмын өдөрт зориулан нөөцөлсөн нь дээр. 
 
Загасны орд 
Загасны ордныхныг илүү тайван байхыг одод зөвлөж байна. Ганц бие болон одоогоор гэр бүл зохиож амжаагүй загасныхан энэ асуудалдаа хэтэрхий их анхаарал хандуулж өөрийгөө зовоох хэрэггүй. Бүх юм цаг нь болохоор өгөгдөнө гэдэгт итгэх хэрэгтэй. 
Хүн болгоны зовлонг сонсч, тэдний талаар санаагаа чилээх хэрэггүй. Тэрний оронд өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, сайн сайхныг мөрөөд. Яагаад гэвэл та хүн бүхний төлөө ажиллаж чадахгүй шүү дээ. 
Сэтгэл санаагаа амрааж, аль болох тайван бай. Та бусдын төлөө биш харин өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ мэдэрвэл илүү эрч хүчийг өөртөө бий болгох болно. 
Энэ сард санхүүгийнхээ төлөвлөгөөг гаргахад гэмгүй. Хэзээ амралтаа авах, санхүүгийн хувьд бие даасан, бусдаас хараат бус байж чадаж байна уу гээд л. Та санхүүгээ хэн нэгнээс хараат бус байлгахыг хүсвэл яг одооноос төлөвлөгөө гарга. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл