Одоогийн байдлаар 29 улс орон, бүс нутагтай 22 чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь Хятадын нийт гадаад худалдааны гуравны нэг орчим хувийг эзэлж байна.
Хятад улс чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, ахиулахыг идэвхтэй дэмжиж, нээлттэй байдлыг өндөр түвшинд харуулж, хоёр талын хөрөнгө оруулагчид болон үйлчилгээ үзүүлэгчдэд зах зээлийн өргөн орон зайг нээж, хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхийн хамтын хөгжлийг ахиулж байна.
Түншүүд үргэлжлэн нэмэгдэж байна
Чөлөөт худалдааны хэлэлцээр шинэ уур амьсгал авчирч, Хятад улс болон түүний чөлөөт худалдааны түншүүдийн хооронд харилцан ашигтай сайн мэдээ байнга сонсогддог.
Латин, Америкийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр сүүлийн үед Гондурас, Хятад хоёр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг хамтран ахиулж байна. Гондурасын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Серрато:
- Хоёр тал бараа солилцох, татварыг хөнгөлөх хүчинтэй байх хугацаа, Хятадын бүтээгдэхүүн Төв Америкийн орнуудад гаалийн татваргүй нэвтрэх хувь зэрэг асуудлаар хэлэлцээ хийнэ гэж хэллээ. Мэдээллийн дагуу, 2023 оны 03-р сард дипломат харилцаа тогтоосны дараа Хятад, Гондурас хоорондын худалдааны хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байна.
Никарагуагийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2024 оноос хойш Никарагуагийн Хятад руу экспортолсон элсэн чихрийн хэмжээ хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрт заасан нийт квотын (жилд 50 мянган тонн) 50 хувиас давсан гэж мэдээлэв.
EFE агентлагийн мэдээлснээр Хятад, Никарагуа хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болсон байна. Бараа бүтээгдэхүүний худалдааны хувьд хоёр тал эцсийн дүндээ тус тусын татварын зүйлийнхээ 95 гаруй хувьд тэг тариф хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар Никарагуа улсын экспортын бүтээгдэхүүн болох үхрийн мах, элсэн чихэр, далайн хоол, зөгийн бал, морин эдлэл, нэхмэл эдлэл зэрэг экспортын бүтээгдэхүүний 60 хувь нь Хятадын зах зээлд гаалийн татваргүй нэвтэрчээ.
Латин, Америкийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр Эквадорын үндэсний конгресс саяхан Хятадтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг баталсан байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр Эквадорын Хятад руу экспортлох бүтээгдэхүүний 99.6 хувь нь тарифийг нэн даруй, эсвэл аажмаар бууруулна. Эквадор нь Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Латин, Америкийн дөрөв дэх орон юм.
Серби бол Хятадын 29 дэх чөлөөт худалдааны түнш төдийгүй, Хятадын Төв болон Зүүн Европ дахь чөлөөт худалдааны анхны түнш юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан Хятад, Серби хоёр тал харилцан нээлттэй байж, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг дэмжиж, Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ эрч хүч нэмнэ.
"Шинэ түншүүд"-ийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд "хуучин найзууд" хоорондын харилцаа тогтвортой байна. Боаогийн Азийн чуулга уулзалт 2024 оны жил тутмын бага хурлаас нийтэлсэн "Азийн эдийн засгийн хэтийн төлөв, интеграцийн үйл явцын 2024 оны жилийн тайлан"-д "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP) нааштай ахицтай байгааг онцолжээ. Тайланд тэмдэглэхдээ: RCEP нь гарын үсэг зурсан бүх улс орнуудад бүрэн хэрэгжиж эхэлснээс хойш байгууллагын ногдол ашгийг тасралтгүй гаргаж, бүс нутаг хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын эрчимтэй хөгжлийг дэмжиж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээг илүү нягт холбож, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, эдийн засгийн интеграцчлалыг ахиулахад хүчтэй түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн сэргэх өсөлтөд шинэ эрч хүч өгөх болно.
