
Дэлхийн Дох-оос сэргийлэх 27 дахь өдрийг тохиолдуулан, ДКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотын ДОХ эмчлэх Юү-Ань эмнэлэгт очиж, ДОХ эмчилж буй ажилтай танилцлаа.
ДОХ-оос сэргийлж болох бөгөөд техник гүйцсэн, зардал багатай, нийгмийн үр ашиг сайн ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ авахаар шийдэж, 2015 оны эцсээс өмнө хүүхдүүдийг ДОХ-ын халдваргүй байлгах зорилт тавьж ажиллана гэж Ли Кэчян хэллээ.

Тэрээр: -ДОХ-оос сэргийлэхэд засгийн газар чухал хариуцлага үүрч, түлхүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэх ёстой. Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэн, ДОХ-ын урьдчилан сэргийлэлт, оролцоо, эмчилгээний үйлчилгээг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэлээ.
/Эх сурвалж: http://mongol.cri.cn /
