solongonews
Нээлттэй зохион байгуулагдаж буй Хятадын Төв Телевизийн цагаан сарын концерт
2016-02-01 16:42
Нээлттэй зохион байгуулагдаж буй Хятадын Төв Телевизийн цагаан сарын концерт

Хятадын Төв телевиз /ССТУ/-ийн цагаан сарын концертын ерөнхий найруулагч Лю Итао Вlоgоор Хятад улсын үзэгчдээс цагаан сарын концертыг хэрхэн зохион байгуулах, ямар оддыг урьж оролцуулах тухай санал авсан нь Хятадын цахим ертөнцийг шуугиулсан байна. Энэ нь 2016 оны Хятадын Төв Телевизийн цагаан сарын концертын бусдаас ялгарах онцлог юм.

 

Хятадын төв телевизийн цагаан сарын концертын сахиус “Кан Кан”

Хятад улсын үзэгчид Хятадын Төв телевизийн энэхүү арга хэмжээг ихээхэн дэмжсэн бөгөөд Вlоgгоор өөр өөрийн шүтэн биширдэг одуудаа санал болгосон байна. Лү Хань, Ү Ифань, Тf-ьоуѕ, Ү Лэй зэрэг шинэ үеийн нэр олонтаа дурдагдсан байна. Үүгээр ч зогсохгүй энэ удаад үзэгчдээс одуудын гаргах тоглолт үзүүлбэрүүдийг ч санал болгож сонгох эрхтэй болсон бөгөөд санал болгосон тоглолтын төрөл зүйлд дуу, бүжиг, шог яриа, илбийн үзүүлбэр зэрэг олон төрлийг хамруулсан байна.

Ерөнхий найруулагч Лю Итао

Хятадын Төв телевиз нээлттэй тоглолт үзүүлбэрийг сонгоно гэсэн боловч зарчимгүй сонгон шалгаруулалт явуулна гэсэн үг биш юм. Цагаан сарын концертын зохион байгуулах комисс сонгон шалгаруулалтын стандарт болон гол сэдвүүдийг нийтэлсэн байна.

Хошин шогийн төрөлд буруу зүйлийг сурталчилсан тоглолт гаргахгүй байх, өвөрмөц онцлоггүй тоглолтыг цацахгүй, алдаа гаргасан жүжигчдийг оролцуулахгүй зэрэг зарчим болно.

Концертын агуулгын хувьд Хятад улсад болсон 2015 оны онцлох үйл явдлыг эргэн дурсах зорилгоор энэ удаагийн концертын гол сэдвийг сонгожээ. Жишээлбэл, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Бээжин хотод болсон Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг дурсах арга хэмжээ, Экологийн соёлын бүтээн байгуулалт зэргийг урлагийн байдлаар үзүүлэх болно.

Хятадын төв телевизийн цагаан сарын концертын Logo

Концертыг зохион байгуулах комисс “Арвич гамтай байх” зарчмаар ажиллаж, 18 жилийн турш ашигласаар ирсэн  студид бага зэргийн засвар хийж дахин ашиглахаар болжээ. Үүний зэрэгцээ Хятад соёлын элементээр концертын тайзаа  чимэглэх зарчим мөн өөрчлөгдөөгүй гэж танилцуулав.

Хятадын Төв телевизийн 2016 оны цагаан сарын концерт дөрвөн газарт студи гаргаж, Бээжин хотын гол студитэй холбон хамтран нэг өдөр нэг цагт шууд нэвтрүүлэг хийхээр болжээ. Дээрх дөрвөн газраар Фүжянь, Гуандүн, Шань Ши, Өвөр Монгол зэрэг сонгогджээ. Мөн эдгээр газруудыг өөрийн бүс нутгийнхаа онцлогийг харуулсан тоглолтыг сонгон тоглохыг шаардсан байна.

Хятадын Төв телевизийн 2016 оны цагаан сарын концертыг 2 дугаар сарын 7-ний өдөр буюу битүүний 20 цагт шууд нэвтрүүлэх болно.

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл