Хятад улс техник технологийн салбарт сүүлийн жилүүдэд хүч түрж буй. Дэлхийд анх удаа төмөр замаар явдаггүй галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Автобус, метро, галт тэрэг хосолсон “Арт” нэртэй шинэхэн нийтийн тээврийн хэрэгсэл нь төмөр замаар бус зам дагуу цагаан зураасыг мэдэрч явдаг аж. Хятадын төмөр зам үйдвэрийн CRRC компани тус бүтээлээ “Ухаалаг ухаан” гэж нэрлэжээ.

Энэхүү нийтийн тээврийн хэрэгсэл нь 30 метрийн урттай бөгөөд бүрэн цахилгаанаар ажилладаг. Дүүртэл нь цэнэглэсэн тохиолдолд нийт 40 км явах хүчин чадалтай. Эхний загвар 300 хүний багтаамжтай, гурван хэсгээс бүрдсэн ба металлаар хийгдсэн резинен дугуйтай аж.

2018 онд Хятадын Жү Жөү хотод үйлчилгээнд гарах тус тэрэг бусад нийтийн тээврийн хэрэгслээс хямд. Амьжиргаа доогуур иргэдэд зориулж бүтээсэн хэмээн Синьхуа агентлаг мэдэгджээ.



