Ван И: - Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдаж, хоёр улсын ард түмэн өнө олон жилийн харилцааны түүхтэй бөгөөд хил нутаг урт хугацааны туршид энх тайван, тогтуун байна. Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хөгжлийн түүхийг эргэцүүлэхэд олон арвин үр ашигтай туршлага сургамжууд хуримтлагджээ.
Нэг. Нөхөрсөг уламжлалаа нандигнаж, зөв чиглэлийг баримтална. Хятад, Монголын харилцаа түүхээсээ аваад олон учрал тохиолыг туулсан боловч нөхөрсөг хамтын ажиллагаа нь хэзээд гол чиг хандлага байж, талууд хоёр улсын харилцааны хөгжлийн гадаад бодлогыг тэргүүн байранд тавина.
Хоёр. Цаг үеийн урсгалын дагуу хамтын хөгжлийг төлөвлөнө. Дэлхийн өнөөгийн байдалд зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт гарч буй бөгөөд энх тайван хөгжил нь цаг үеийн гол сэдэв болж, Азийн хөгжил нь хэвийн чиг хандлага болжээ. Талууд хамтран хүчин зүтгэж, давуу талаа түшин ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, чухал үр дүнд хүрнэ.
Гурав. Талуудын анхаарлын төвд буй асуудалд анхаарлаа хандуулж, улс төрийн сууриа бататгана. Талуудын гол ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр улсын харилцааны тогтвортой хөгжлийг иж бүрэн стратегийн түншийн харилцаанд хөгжүүлнэ. Хятадын тал Монголын талаас "Нэг Хятадын бодлого"-ыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, Хятадын цөм болсон асуудалд Хятад улсыг дэмжиж, зарим холбоотой асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байна.

Хятадын тал Хятад, Монголын иж бүрэн стратегийн түвшний харилцааны бодлогыг хүндэтгэн үзэх бодлого хувирахгүй бөгөөд тодорхой байна. Монголын талтай хамтын ажиллагаа өрнүүлж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нь үнэн бөгөөд үүнийгээ эрс чанд баримтална. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон “Хятад, Монголын нөхөрсөг харилцааны гэрээ” тогтоосны 25 жилийн ой энэ онд болж байна. Хоёр орны харилцаанд хөгжлийн чухал боломж тохиож байна. Хятад, Монголын харилцааны гүнзгий хөгжлийг ахиулахын тулд хоёр тал өндөр дээд хэмжээний солилцоог нягтруулж, хоёр улсын харилцааны улс төрийн суурийг бататгана. "Бүс ба зам" санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай холбон, эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд гаргана. Талууд хөгжил, иргэдийн амьдралын салбар дахь тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж, эрчим хүч, ашигт малтмалын том төслүүдэд хамтын ажиллагаа өрнүүлэхийг хурдасган, хоёр улсын хуулийн байгууллага, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, залуучууд, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэв.

Д.Цогтбаатар: - Хятадтай нөхөрсөг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн чиглэл болно. Монгол, Хятад хоёр улс бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, өөр өөрийн хөгжлийн зам, гол ашгийг харилцан хүндэтгэж, харилцан ойлголцол болон итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Талууд эрх тэгш харилцан ашигтай суурин дээр бүх салбарын хамтын ажиллагааг түлхүү ахиулж, талуудын арилжаа худалдааг хурдтай хөгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг асар амжилтад хүргэх, иргэдийн харилцааг өдөр ирэх бүр нэмэгдүүлэх, олон улсын ажил хэрэг зэрэг асуудлаар нарийн харилцаатай байж, хамтран ажиллана. Хоёр улсын харилцааны амжилттай хөгжил нь улс болон улсын харилцааны үлгэр жишээ болжээ. Хятадын тал дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай хөрш орнуудын гадаад харилцааны бодлого болон хөгжлийн үр өгөөжөө хөрш орнуудад хүртээж байгааг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монголын тал "Нэг Хятадын бодлого"-ыг эрс дэмжих бөгөөд Тайвань, Төвд нь Хятадын салж болшгүй нэгэн хэсэг гэдгийг баримталж, Шиньжян, Төвд, Тайваны асуудалд холбогдсон хэрэг учир нь Хятадын дотоод хэрэг болно.
Дарга Ши Жиньпиний дурдсан “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ын утга санаа, ач холбогдол гүнээ бөгөөд дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахад чухал нөлөө үзүүлж байна. Монголын тал Хятадын талтай хамт хоёр улсын тэргүүн нарын нийтлэг ойлголцолд хүрсэн төслүүдийг хэрэгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон, дээд хэмжээний уулзалтыг нягтруулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, орон нутаг, аюулгүй байдал, хууль хэрэгжүүлэх зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Монгол Улс бэлэн байна гэжээ.
Талууд олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
