solongonews
Хятад улс вирусийн эх үүсвэрийг тодруулах хамтын ажиллагааг дэмжиж байна
2021-01-08 09:56
Хятад улс вирусийн эх үүсвэрийг тодруулах хамтын ажиллагааг дэмжиж байна.

        ДЭМБ-ын мэргэжилтний баг Хятад улсад ирэх хугацааг хойшлуулсан тухай олон орны хүмүүс хэлж буйтай холбогдуулан Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 01-р сарын 07-ны өдөр:

- Хятад улс ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн багийг Хятадад урьж буй нь вирусийн эх үүсвэрийг тодруулах талаар шинжлэх ухааны хамтын ажиллагаа өрнүүлж, ирээдүйд гарч болзошгүй нийгмийн эрүүл мэндийн ижил төстэй хямралаас урьдчилан сэргийлэхийн төлөө юм. Хятад улс энэ талаар идэвхтэй байр сууриар хандсаар ирсэн. Хятадын эрүүл мэндийн удирдах салбараас Хятадын тал өдгөө ДЭМБ-тай мэргэжилтний хэсэг илгээж, вирусийн эх үүсвэрийг тодруулах хамтын ажиллагааг өрнүүлэх бодитой тохируулалтын тухай хэлэлцэж байна гэж Хуа Чүнь-ин хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл