2019 оны Хятадын ахмадын албаны дарга нарын хурал саяхан Бээжин хотноо болов. Хурлаар Хятадын хүн амын хөгшрөлтийн асуудлын талаар судалж, энэ жилийн ажлын төлөвлөгөөг нийтэлсэн байна . Хятадын хүн амын хөгшрөлтийн хэмжээ нэлээд өндөр байгаа бөгөөд хурдтай шатандаа орж, 60 дээш насны иргэн 249 сая болж, Хятадын нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байгаа аж.
Эрүүл наслалтын стратеги хэрэгжүүлэн, хот хөдөөд эрүүл мэндийн сургалт, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, асран сувилах, байнгын асрамж зэргийг дэлгэрүүлэн түгээж, ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий, байнгын системийг боловсронгуй болгоно. Гэрт нь эмчилгээ хийх үйлчилгээг хөгжүүлнэ. Өөрийгөө асрах боломжгүй ахмадыг асрах байнгын үйлчилгээний системийг байгуулж, хэнийг асрах, хэн асрах, хаана асрах, ямар асрамж шаардлагатай байгаа, үнэ төлбөрийг нь хэн гаргахыг судалж шийдвэрлэнэ. Эмчилгээ асрамжийг уялдуулан, эмчилгээ эрүүл мэнд болон ахмадын асрамжийн нөөцийг харгалзан эмчилгээ асрамжийг нэгдсэн журмын үйлчилгээнд хамруулах зэрэг шийдвэрүүдийг мөн уг хурлаар тогтоосон байна.
