solongonews
Өвөр Монголын санхүүгийн орлого 200 тэрбум юанийг давжээ
2017-01-03 20:48
ӨМӨЗО-ны Санхүүгийн танхимаас мэдээлснээр 2016 онд ӨМӨЗО-ны ерөнхий нийтийн төсвийн орлого 200 тэрбум юанийг давж, шинэ амжилтыг тогтоосон байна.

.

Ерөнхий нийтийн төсвийн зарлага 450 тэрбум юанийг давж, цар хүрээ нь өргөжин тэлснээр цалин, үйл ажиллагааны эргэлт, үндсэн амьжиргааны баталгааны шаардлагыг хангажээ. Мөн ӨМӨЗО-ны эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулж, нийгэм нийтийн олон төрлийн ажил үүргийн хөгжлийг дэмжсэн.

ӨМӨЗО-ны бүх аймаг хотуудын санхүүгийн орлого нийтдээ нэмэгдэж, үүнээс Хөххот, Бугат, Ордосын санхүүгийн орлого нь нийтдээ 100 тэрбумыг дөхөж ӨМӨЗО-ны санхүүгийн орлогын 49.2 хувийг эзэлсэн байна. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл