Эхний улирал дахь Хятадын ДНБ-ний өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал -6.8 үзүүлэлттэй байсан нь 1992 онд эхлэн улирлын ДНБ-ний мэдээлэл нийтэлдэг болсноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Гэсэн хэдий ч эдийн засгийн шинжээчид болон хөрөнгийн зах зээлийнхэн уг тоо баримтын талаар тийм ч их санаа зовохгүй байгаа бөгөөд мөн өдөр Хятадын A хувьцааны гурван том индекс өссөн байна.
Урьд өмнө гарч байгаагүй энэ үзүүлэлтийг хэрхэн авч үзвэл зохих юм? Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд, Хятадын эдийн засгийн чиг хандлага цаашид ямар болох бол?
Тоо баримт нийтэлсэн мөн өдөр, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо өнөөгийн эдийн засгийн байдал, эдийн засгийн ажлын дүн шинжилгээ, судалгаанд зориулан бага хурал хуралдуулсан байна.
Хэр их нөлөө үзүүлсэн бэ?
Цаг хугацааны хувьд, 1-р сарын сүүлчээс эхлэн шинэ коронавирусийн цар тахлын голомт бүс болох Үхань, талбайгаар 80 Паристай тэнцэх асар том хот нь ямар ч эргэлзээгүйгээр хөл хорионы дэглэм барьж, энэхүү дэглэмээ 76 өдөр үргэлжлүүлсэн байна.
Хятадын маш олон хотууд, нэгдүгээр улиралд 1-р сарын 20-аас өмнө л хэвээр ажиллаж байсан, дараа нь цагаан сарын амралт тохиож, мөн дээр нь цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас 3-р сарын сүүл хагаст ажил үйлдвэрлэлээ аажмаар сэргээж, хүмүүсийн хөл хөдөлгөөн аажмаар хэвийн болж эхэлсэн юм.
Салбарын хувьд, хэдийгээр Хятад улс ажил үйлдвэрлэлээ сэргээх маш олон арга хэмжээ авч, иргэдийн амьдралд шаардлагатай болон цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг баталгаажуулсан боловч, зарим салбарынхан үүнд маш ихээр нөлөөлөгдсөн байна. Жишээлж хэлэхэд, хүмүүсийн гадагш зорчих нь багассанаас болж, нэгдүгээр улиралд хоол рестораны салбарын орлого 602.6 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 44.3 хуваар буурсан байна. Жижиглэнгийн худалдааны орлого 7 их наяд 255.3 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 15.8 хуваар буурсан байна.
Эдгээр тоо баримтад хандан, Хятадын эдийн засгийн салбарынхан болон гадаадын эдийн засгийн байгууллага яагаад гайхширсангүй юм?
Юуны түрүүнд, аж ахуйн нэгж, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоосон нь түр цагийн юм. Гэнэт үүссэн цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх үүднээс Хятад улс хамгийн бүх талын, тууштай, хамгийн хатуу чанга арга хэмжээнүүдийг авсан юм. Одоогийн байдлаар цар тахлын нөхцөл байдал тогтвортой хэвээр байж, Хятадын дотоодын цар тахлын дэгдэлтийг үндсэндээ тогтоон барьж, ажил, үйлдвэрлэлээ хурдтай сэргээж байна. 3-р сарын дунд болоход, Хятадын томоохон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ 99 хувьд хүрсэн байна.
Дараад нь, үндэсний эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйтай холбоотой суурь аж үйлдвэрлэл, чухал бүтээгдэхүүн тогтвортой өсөж, цар тахлаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүний нийлүүлэлт, амьдралын шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулсан болохоор, 1.4 тэрбум хүн амын үндсэн амьжиргааг хангасан бөгөөд нийгмийн ерөнхий байдал тогтвортой байгаа юм. Хэдгүйгээр Үхань 76 хоног хөл хорионы дэглэм барьсан боловч, тухайн газрын хангамж хангалттай бөгөөд үнэ нь нээх их хэлбэлзээгүй юм.
Гуравт, Хятадын зах зээлийн асар том цар хэмжээ, үйлдвэрлэлийн суурь нөхцөл сайн, хангалттай хөдөлмөрлөх хүч болон өндөр үр ашигтай нийлүүлэлтийн систем нь бүгд бат бөх суурь, ирээдүйн хөгжлийн таатай хүчин зүйлүүд юм. Цар тахал тархан дэгдэж буй үед, Хятадын эдгээр чадавх, хуримтлал нь сорилтыг хүлээсэн бөгөөд чадвараа гэрчлэн харуулсан юм.
Хоёрдугаар улирал нэгэнт ирлээ, Хятадын эдийн засгийн цаашдын чин хандлага ямар болох бол?
Шинжээчдийн үзэж байгаагаар, 3-р сард эдийн засгийн төрөл бүрийн үзүүлэлтүүд 1, 2-р сартай харьцуулахад мэдэгдэхүйц сайжирч, Хятадын эдийн засгийн тааруухан үе нэгэнтээ өнгөрсөн байна.
Эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаас үзэхэд, эдийн засаг, нийгмийн хөгжил сэргэж, эдийн засгийн олон гол үзүүлэлтүүд буцаад сэргэх чиг хандлагатай болж байна. Үнэлгээний хэд хэдэн чухал үзүүлэлтийг үзье.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь нийгмийн бодит үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээг тусгасан гэж үздэг. 3-р сард Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь 2-р сараас харьцангуй буурсан байна. 3-р сарын сүүлчээр бүхий л нийгмийн эрчим хүчний үйлдвэрлэх хэмжээ хэвийн байдалд орж эхэлсэн байна. 4-р сарын эхний хагаст бүхий л нийгмийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эерэг өсөлтийг хадгалах болно.
Экскаваторын борлуулалт нь зарим салбарын үйл ажиллагааг тусгадаг гэж үздэг. Энэ үзүүлэлт 3-р сард өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хуваар өссөн байна.
Томоохон хэмжээний аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг нь жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компани нэгжүүдийн нэмүү өртгийн хэмжээг хэмжих чухал үзүүлэлт байж, 2019 оны 3-р сард өмнөх оны мөн үеэс 8.5 хуваар өсөж, тус жилийн хамгийн их өссөн сар болжээ.
Дэлхийд нэр нөлөө бүхий хөрөнгө оруулалтын банк болох Morgan Stanley-ийн хамгийн сүүлийн үеийн төсөөллөөр, Хятадын эдийн засгийн хамгийн тааруу үе өнгөрч, сайжрах чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Хоёрдугаар улиралд эдийн засаг 1.5 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.
Саяхан Олон улсын валютын сангаас энэ оны Хятад улсын эдийн засгийн өсөлтийг 1.2 хувь байх болно гэж төсөөлсөн бөгөөд энэ нь дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд дахь цөөн хэдхэн эерэг өсөлтийн төсөөллийн нэг болсон байна.
ОУВС-ийн төсөөлж буйгаар, цар тахлын дараа Хятадын эдийн засаг 2021 онд 9.2 хуваар өсөх магадлалтай гэж үзсэн байна. Сүүлийн үед, Хятадын хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулагчид А хувьцаанд хөрөнгө оруулах нь үргэлжлэн нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт бий болсон хөрөнгийн эерэг урсгал 30 тэрбум юаниас давжээ.
Цар талахын нөхцөл байдал тогтвортой болсны дараа, Хятадын эдийн засгийн асар их уяан хатан чанар болон Хятадын зах зээлийн эрч хүч үргэлжлүүлэн нэн илүү илэрхий болох юм.
