solongonews
Эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн олон улсын интеграцийн хурдыг нэмэгдүүлнэ
2023-02-27 15:58
Гадаад дахь эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа нь аж ахуйн нэгжийн олон улсын интеграцийн хурдыг нэмэгдүүлнэ.

   “Өвөр Монгол худалдаачдын торгоны замын аялал” цуврал үйл ажиллагааны нэг болох “АНЭУ болон Саудын Араб дахь эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны нээлт саяхан ӨМӨЗО-ы Хөххотод боллоо. Уг ажиллагаа нь Ойрх Дорнодын орнуудын зах зээлийг тэлэх, Өвөр Монголын гадаад худалдааны давуу бүтээгдэхүүнийг Персийн булангийн орнуудад худалдах, мөн хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Ойрх Дорнодын бизнес эрхлэгчдийн Өвөр Монголд хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм.

   Өвөр Монгол нь Хятадын найман муж оронтой холболдож, "Умардын гурван бүс"-ийг залган оршдог. Түүнчлэн түүхэн дэх "Тал нутгийн торгоны зам", "Түмэн газрын цайны зам"-ын чухал суваг байсан. Одоо болоход Хятадын эдийн засаг худалдааны чухал төв суваг болж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа цэг болж байна. "Өвөр Монгол худалдаачдын торгоны замын аялал"-ын үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуух орнууд болон RCEP-ийн гишүүн орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч, нээлттэй байдлыг өргөжүүлэх үйл явцад илүү их хөгжлийн орон зайг эрэлхийлж, ӨМӨЗО-ы эдийн засгийн хөгжлийг тасралтгүй ахиулахыг зорьж байна.

   Хятад улс болон “Бүс ба зам”-ын дагуух улс орон, бүс нутгууд эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөж, "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутгийн импорт, экспортын худалдааг илүү сайн хөгжүүлэх боломжийг хангана. Энэ нь мөн импорт, экспортын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд илүү их хөгжлийн боломжийг авчирдаг. Үүний зэрэгцээ импорт экспортын худалдааг хөгжүүлэх нь үйлдвэрлэлд чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг улам ахиулах болно. Нэг талаар Хятад улсын экспортын аж ахуйн нэгжүүдэд цаашид “гадаадад гарах”, дэлхийд гарах боломжийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутагтай хамтын ажиллагаа, солилцоо хийх нь гадаад худалдааны аж ахуйн нэгжийн экспортын өөрчлөлтийг оновчтой болгох материаллаг бааз болно. Экспортлохын зэрэгцээ аж ахуйн нэгжүүд янз бүрийн орны бүтээгдэхүүний давуу талыг судалж, импортлогч орнуудын хэрэгцээг хангах технологийг тасралтгүй сайжруулж, олон улсын интеграцийн хурдыг нэмэгдүүлэх болно.

Зохиогч: Чэнь Тана
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл